Жүжигчин Аглуугийн тэмцэл
Манайд 1990 оноос архины шагийн наймаа дэлгэрсэн бол орчин үед хошин шогийн тасалбарыг шаглах явдал амь бөхтэй оршсоор байна. Шагийн тасалбар зарагчидтай тэмцэх, тэдний үйл ажиллагааг зохицуулах хууль байдаггүй учраас энэ бизнес үргэлжилсээр л байгаа.
Тэгвэл “Х-ТҮЦ” продакшны “Ийм нэгэн явдал” шоу тоглолт эхэлсэн эдгээр өдрүүдэд тус продакшны захирал, гавьяат жүжигчин Л.Баттулга шагчидтай гар зөрүүлэхээс наагуур зүйл болжээ.
Тэрбээр “Энэ шагчдыг зогсоох хуультай болмоор байна. Цагдаад хэлэхээр мөнгөөрөө худалдан авч борлуулж байгаа юм чинь хууль бус биш гэнэ. Гэтэл өнөөдөр нэг шагчинтай бүр зодолдонгоо алдлаа. Даварсан гарууд шүү” гэж өөрийн фейсбүүк хуудсандаа нийтэлжээ.
Үүнийг нь сонссон цахим найзууд нь шагчидтэй тэмцэх аргыг хэлж зөвлөв. Харин зарим нь “Та нар тасалбар шаглагчдаар заруулдаг биз дээ” хэмээн эсэргүүцэж байна. Харин гавьяат маань “Би хэдэн шагчидтай хамтарч ажиллаад баяжив гэж дээ. Тэгж буяндаа бузар оруулахгүй” хэмээв.
Ц.Заяа
Эх сурвалж: Монголын үнэн
URL: