Барби хүн дотроо хамгийн алдартайд тооцогддог Украины Валериа Люкяанова халдлагад өртжээ

Valeria Lukyanova on recent holiday in Mexico - east2west news, not for syndication, queries Will Stewart 007 985 998 94 00.jpg.jpg

Украины загвар өмсөгч, “хүн барби” гэгддэг Валерий Люканова өнгөрсөн амралтын өдөр халдлагад өртсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Ukraine 21” сонинд “Би гадаад төрх болон барби шиг бие галбираасаа болж үргэлж олны анхааралд өртдөг. Надад хүн бүхэн атаархдаг. Би өнгөрсөн амралтын өдөр буюу сүнсний баяраар гэрийнхээ хажуу талын “Hello” супермаркетаар үйлчлүүлээд гарч явахад хоёр залуу гэнэт дайрсан. Тэд надаас “Үхэхийг хүсч байна уу” гэж асуусан. Би маш их айж, хашгирахыг хүссэн ч хэн ч намайг сонсоогүй. Азаар хөрш минь надад тусалсан. Тэд намайг туранхай, яг л жоохон охин шиг гэх зэргээр гутаан доромжилж, хүчирхийлэхийг завдсан” гэж хэлжээ.
Люкановаг яаралтай эмнэлэгт хүргэж, хэд хэдэн эмчилгээ хийжээ. Тэрбээр маргааш нь эмнэлгээс гарч, цагдаад гомдол гаргасан байна. Цагдаагийнхан дээрх хэрэгтэй холбоотой байж болзошгүй 19-34 насны найман залууг баривчилсан аж. Ирэх долоо хоногт тэднийг Люкановатай нүүрэлдэхээр болжээ.

URL:

Сэтгэгдэл бичих