Нийслэлийн гэрэлтvvлэг нэг л биш ээ

Нийслэлийн гэрэлтvvлэг, чимэглэл, арчлалтын ажлыг урд нь “Гэрэлтvvлэг чимэглэл”, “Цахилгаан тээвэр” компаниуд хариуцдаг байсан. Харин энэ онд хотын дарга гэрэлтvvлгийг дvvргvvдэд хариуцуулаад байгаа. Энэ онд нийслэлийн тєсвєєс гэрэлтvvлэгт таван тэрбум тєгрєг тєсєвлєж, шинэ технологи нэвтрvvлнэ.Энэ хєрєнгєєр асахаа больсон гэрлийг шинэчлэх, шинээр гэрлийн шон татахаар тєлєвлєжээ. Мєн хотын тєвийн гудамжны гэрэлтvvлгийг шинэчлэн сайжруулах аж. Нийслэлийн хэмжээнд 17000 гэрлийн шон байдаг бєгєєд энэ онд гэрэлтvvлгийг нэмэгдvvлснээр 4200 гаруй шон нэмж байрлуулах ажээ. Тиймээс энэ онд нийслэлийн гэрэлтvvлгийн засвар vйлчилгээний хєрєнгийг дvvргийн тєсєвт тусгаж, бvх ажил дvvргээр дамжиж хэрэгжих юм. Нэг ёсондоо хотын гэрэлтvvлэг ямар тvвшинд байх нь дvvргvvдээс шалтгаална гэсэн vг. Тодруулбал, гэрлийн шонгийн тоо хэмжээнээс гадна техникийн шинэчлэл, хєрєнгє оруулалтыг нэмэх, арчлал хамгаалалтыг сайжруулах зэрэг асуудалд дvvрэг єєрєє хяналт тавьж ажиллах ёстой. Vvнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерєнхий менежер Ч.Бат тєвийн зургаан дvvрэг, гэрэлтvvлэг хариуцах гvйцэтгэгч компанийнхан гурвалсан гэрээ байгуулсан юм.

Ингэснээр дvvрэг бvр єєрсдийн нутаг дэвсгэрт гэрэлтvvлэг хариуцсан гvйцэтгэгчтэй болсон билээ. Тодруулбал, дvvрэг бvрт нэг оператор компани ажиллахаар болсон. Эдгээр гvйцэтгэгч компанийнхан гэрэлтvvлгийн асалт, эвдрэл гэмтлийг засч сайжруулах vvрэгтэй. Гэтэл одоо нийслэлийн гэрэлтvvлэг нэг л биш байгаа нь хэн бvхний нvдэнд ил байна.

ИРГЭД ХАРАНХУЙ ГУДАМЖИНД НААДАМЛАХЫГ ЗЄВШЄЄРЄХ БОЛОВ УУ
Єнгєрсєн даваа гаригт хуралдсан нийслэлийн тєр захиргааны удирдах ажилтны ээлжит шуурхай зєвлєлгєєний vеэр хотын дарга наадам хаяанд ирсэнтэй холбогдуулан дvvргийн дарга нараас тодорхой хэдэн асуултад хариулт авсан. Vvний дотор гэрэлтvvлэг багтсан байлаа. Гэтэл дvvргийн дарга нар “Манай дvvрэгт гэрэлтvvлэг 80 хувьтай байна” гэж хариулсан. Тэдний хувилж хэлсэн энэ тоо зєвхєн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтvvлгийн асалт байсан нь харамсалтай. Хотын даргын тавьсан асуултыг буруу ойлгосон уу, эсвэл ажил хийсэн болж дvр эсгэх гэсэн vv бараг бvх дvvргийн гэрэлтvvлэг 80-аас дээш хувьтай байгаа хэмээн тэд мэдээлэв. Харин хотын дарга энэ асуултаа иргэдээс асуусан бол жинхэнэ vнэнийг сонсох байсан нь тодорхой. Учир нь нийслэлд харанхуй орчинд амьдарч байгаа хvмvvс олон байна. Манай сонинд нэгэн иргэн Сvхбаатар дvvргийн 9, 11 дvгээр хорооны нутагт дэвсгэрт орших гэр хорооллын далан дагуух гэрэл асахгvй байгаа талаар мэдээлэл єгсєн. Уншигчийн єгсєн мэдээллийн дагуу бид байгалийн гэрэл жаргасан vед нь энэ газарт очлоо. Хуучин Сvхбаатар дvvргийн 9, 11 дvгээр хорооны нутаг дэвсгэрийг зааглах эл даланг хvмvvс Ногоон нуурын гэдгээр нь анддаггvй юм байна. Даланг дагаад гэрлийн шонгууд байрласан байх ч гэрэл асдаггvй хэмээн энэ хавийн оршин суугчид ярьж байна.

Энэ хавийнхан дэлгvvрийн гэрэлд ємнєх замаа харж явдаг хэмээх хvн ч байлаа. Уг нь энэ гэрэл нэг хэсэг асч байсан байна. Гэвч тус гэрэлтvvлэг асахаа болиод бараг гурван cap хэртэй болж байгаа юм билээ. Эдгээр гэрлvvд асчихвал харанхуйд тэмчиж явахгvй, оршин суугчид бидэнд л хэрэгтэй хэмээн хуучлах хvн ч таарсан. Харин энэ газраас эгц хойшоо харахад явган хvний нэг гvvр байх агаад энэ гvvрнээс цааш гэрэлтvvлэг хэвийн ажээ. Энэ хавийнхны нь гудамжны гэрэлтvvлэг айлын хашаанд цэлийтэл тусч байсан. Харин энэ байдалд нь гэрэлтvvлэггvй гудамжныхан атаархдаг хэмээн дэлгvvрээс ундаа авахаар явж байсан эмэгтэй хэлсэн юм.

Нэг жишээ дурдахад л ийм байна. Яг vvнтэй адил гудамж нийслэлд олон бий. Дvvргийн 3acaг дарга нар ч гэр хороолол, орон сууцны дундах гэрэлтvvлэг тааруухан байгаатай санал нийлж байсан. Тэгсэн мєртлєє дорвитой ажил хийхгvй байгаа нь хачирхалтай байна. Дvvргийн дарга нар хотын даргад энэ байдлаа наадмаас ємнє гэрэлтvvлгээ нэмэх талаар бодож байгаа, гэрэлтvvлгийн ажил графикийн дагуу явж байгаа, боломжийн байгаа хэмээн жижvvрийн хариулт єгч байлаа. Харин иргэд харанхуй гудамжинд наадамлахыг зєвшєєрч байгаа юм болов уу гэдэг нь сонин.

ХЭНД Ч ЗАЛЬДАХ “БОЛОМЖ” ОЛГОХГVЙГЭЭР УРАЛДААНЫГ ДVГНЭЕ
Хотыг гэрэлтvvлэхийн тулд уралдаан хvртэл зарлаж байхад дvvргийн дарга нар гэр хороолол, орон сууцны дунд гэрэлтvvлэг тааруу байгаа хэмээн ярьж суугаа нь харамсалтай. Нийслэлийн гэрэлтvvлгийг ємнє байсан хэмжээнээс нь дээрдvvлэхийн тулд дvvргийн дарга нарт хариуцуулсан нь тодорхой. Гэтэл тэд яг л ємнє байсан дvр зургаар нь гэрэлтvvлгийн ажлаа хийж байгаа нь хангалтгvй юм. Ємнє нь ч гэсэн хоёр компани нийслэлийн гэрэлтvvлгийг хариуцдаг байхад нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтvvлэг асч, зарим гэр хороолол хийгээд орон сууцны хорооллын дундах гэрэлтvvлэг асдаггvй байсан. Єєрєєр хэлбэл, гэрэлтvvлэг дvvргийн дарга нарын мэдэлд очоод дээрдсэн юм алга. 2011 он талаасаа єнгєрчихєєд байхад байдал ийм байгааг харахад хот гэрэлтэй байх нь тун чиг бvрхэг санагдаж байна.

Ирэх аравдугаар сарын 23-нд хотын захиргаанаас “Гэрэлтэй хот гэгээтэй амьдрал” уралдааныг дvгнэнэ. Уралдааныг бvх дvvрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр хорооллын гудамжны гэрэлтvvлгийг хамтран хийсэн хєршийн холбоо хэсгийн дунд єрнvvлж байгаа бєгєєд шагналын сан нь 70 сая тєгрєг байгаа юм. Vvнээс дvvргvvдээс эхний гурван байрыг шалгаруулах юм. Ингээд нэгдvгээр байрт таван caя, хоёрдугаар байрт гурван сая, гуравдугаар байрт сая тєгрєгийг гардуулах Нийслэлийн Засаг дарга Г.Мєнхбаярын захирамж гарсан байгаа. Тэгэхээр эл уралдааныг дvгнэх хvмvvс нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтvvлгийг гол болголгvй гэр хороолол, орон сууц дунд орхигдсон хэсгийг гэрэлтvvлсэн эсэх нь жинхэнэ шvvлтvvр болно гэдгийг ухаарах хэрэгтэй юм. Тэгэхгvй бол дvvргийн Засаг дарга нар одоо асч байгаа, ємнє нь асч байсан гэрэлтvvлгээ хэлээд шагналын санд санаархаж мэднэ. Тиймээс уралдааныг ийм хуудуутай дvгнэхгvйн тулд комисс хэнд ч зальдах “боломж” олгож болохгvй. Гэрэлтэй хотод амьдрахыг хvсэхгvй хэн байх билээ.

Дvvрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж єрхvvдийн орчны гэрэлтvvлэг, хаягжилтыг сайжруулж, цэвэр орчин бvрдvvлэх зорилготой “Гэрэлтэй хот-гэгээтэй амьдрал” сэдэвт уралдааныг энэ удаад чамбай гэгч нь дvгнэе. Ингэвэл хотын гэрэлтvvлгийн асуудал шийдэгдэх боломж бvрдэж мэдэх юм.

Ж.Тагтаа


URL:

Сэтгэгдэл бичих