Цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагчид хураасан боодгуудаа завшжээ
Цагдаагийн хэд хэдэн ажилтан, мэргэжлийн хяналтын байцаагч нар хамтран хураасан эд зүйлээ хувьдаа завшсаныг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, СХД-ийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, ахмад З, зохицуулагч, ахлах ахлагч Б, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн офицер, ахмад Х, жолооч, ахлах ахлагч Б нар Завхан аймгаас нийслэл рүү оруулах гэж байсан их хэмжээний тарваганы боодгийг илрүүлжээ. Улмаар СХД-мийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Э, Т, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Э нартай хамтран хураан авсан байна. Өөрөөр хэлбэл, 110 ширхэг тарваганы боодог байсныг тэд улсын орлого болголгүй өөрсдөө тохиролцон хуваан авчээ.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=13721
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
surtei shuu.idee l biz .bayanzurxiin tatvariin tasgiin darga 206 sayar shagnuulj bxad.adilxan tusviin ajil xiij bgaa xumuus xeden tarvaga idee l biz