АН-ын дарга хэн байх вэ?
Д.ГЭРЭЛ
АН-ын фракциуд өдөржин, шөнөжин хуралдаж намынхаа даргад хэнийгээ дэвшүүлэх вэ гэдгээ ярилцаж үүр цайлгасан сураг байна. ҮЗХ дотроо хамгийн хүчтэй фракци бол “Алтангадас”-ынхан. Тэд намынхаа даргаар Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлж өрсөлдүүлж магадгүй гэнэ. Ч.Сайханбилэг нь хэл аманд тэр бүр өртөөд байдаггүй, нам дотроо нэр хүндтэй түүний хувьд сонгогдох магадлал өндөр байж мэднэ. Өөр нэр дэвшигчид гэвэл Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, “Шонхор” фракцийн тэргүүн З.Энхболд нар юм. З.Энхболдын хувьд ч гэсэн 76 гишүүн дотроо хамгийн нэр хүнд сайтай гэх. Гэхдээ түүний хувьд “Ерөнхий сайд болохгүй. Надад тийм сонирхол байхгүй” гэж мэдэгдээд байгаа юм.
URL: