Хэн юу хэлэв

fweqН.Алтанхуяг: МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газ­­рыг огцруулах эсэх санал ху­раалт явагдахын өмнө УИХ-ын чуул­ганы индэр дээрээс МАН-д ху­вийн “зөвлөгөө” өгсөн билээ. Мөр толгой холбож,
“МАН улс төрийн тэмцэл нэ­рээр улсаа хорлодог байж бо­лох­гүй юм даа
МАН түмний төлөөлөл гэдгээ умар­таж төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй дээ
МАН ард түмний дайсан бол Ард­чилсан нам гэж сурталддаг байж хэрэггүй дээ
МАН хийж бүтээхийг хөшөө барих гэж ойлгодог байж бас л болохгүй ээ
МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай ханддаг байж болохгүй ээ” гэх зэргээр хэл­сэн түүний үгэнд үнэний хувь бий. 2012 оны сонгуульд үнэн­дээ Ар­чилсан нам сайндаа ялаа­гүй юм шүү дээ. МАН муудаа ялагд­сан юм.

Төр иргэдийнхээ үгийг сонс­доггүй таг дүлий, сохор бол­чихсон учраас “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болсон сон­гогчид аргагүйдсэндээ АН-ыг сонгосон юм. МАН-ыг засаг барьж байх үед эдийн засаг 17.5 ху­виар өссөн гэж байгаа ч энэ нь тоо төдий, ард түмэнд наалдах юм юу ч байгаагүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Өсөлтийн аш­гийг монголчууд хүртэхгүй бай­сан учраас тэр.

“Чалко”-д өр тавьж, ”Эрдэнэс Тавантолгой”, “Эр­дэ­нэт”-ийн хамаг мөнгийг хамж авч байж олгосон “Эх ор­ны хишиг”-ийг эдийн засгийн өсөл­тийн үр шим, өөрсдийн хийсэн ажил мэт ярь­даг нь одоо ч хэвээр. Энэ жи­шээ л МАН иргэдийг хэрхэн үнэлд­гийг харуулж байгаа юм. Өнгө мөнгөнд шүтсэн тэр он жилүүдийг бодохоор одоо ч олон хүний дотор эвгүйцэх шиг болж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Харин АН гарч ирснээр өр тавиад ч гэсэн бүтээн байгуулалт хийж, төрийн нүд нээгдэн, чих онгойж, хамгийн гол нь эрх мэдэлтнүүд сонгогчид, жирийн иргэдээс айж ичдэг болсон гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Н.Алтанхуяг ч гэсэн хийе гэснээ хийчихдэг сайд байсан.

“Жижиг юмаар оролд­лоо” гэж шүүмжлүүлсэн ч “Нүүрс” хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлсэн. Харамсалтай нь зөвлөх Л.Гансүхийг нь 13 тэрбум төгрөгийн хэргээр шалгаж байгаа. Хямд нүүрсийг хямд зарахад 13 тэрбумын хэрэг үүсч байгаа юм бол хямд нүүрсийг үнэтэй зарж байгаа ченжүүд хэчнээн төгрөг идэж байгаа нь ойлгомжтой. “Нүүрс” хөтөлбөрт хамрагддаг бай­сан сонгогчид одоо “Иргэд рүү шууд чиглэсэн, үр дүнтэй ийм аж­луудыг шүүмжилдэг бол МАН-ыг сонгох хэрэг ч байна уу” гэж бо­дож байгаа биз ээ.

Ж.Энхбаяр: Намууд зөвшилцлийн ширээнд суух хэрэгтэй

МАН эвслийн засагт багтсан МҮАН, МАХН, АН-ын “Дүлзэн”-гүүдийг ашиглан 1996-2000 оны Парламентын үед Хоролмаадсан шигээ АН-ыг ээлжит удаагаа чадав. МАН-ынхны төлөвлөгөөгөөр бол одоо Үндэсний эв нэгдлийн Зас­гийн газар байгуулагдах ёс­той. Ж.Энхбаяр гишүүний илэрхийл­сэн байр сууриас яг ийм санаа нэвт шувт ханхалж байна.

Одоо МАН-ын гарт Өрийн удирдлагын тухай хууль, ирэх оны төсөв гэсэн хоёр хөзөр байна. Төсвийг ондоо баг­тааж батлахгүй бол одоо бай­гуулагдах засаг ч он гараад унана, тийм хуультай. АН ч гэсэн цагдаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг төсөв, Сү.Батболдын Зас­гийн газраар барьцаалж байж батлуулж байсан туршлага бий.

Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улс гаднаас зээл авч чадахгүй болчихоод байгаа. Энэ хуулийг МАН-ын оролцоогүйгээр батлах боломжгүй. Чухам ийм учраас С.Баярцогт гишүүн МАНАН та­туулах санаа гаргаж байсан юм. Тиймээс өнгөн дээрээ “Үгүй” гэж байгаа ч МАН засагт орох хү­сэлтэй. Тэгээд Өрийн удирд­ла­гын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, өр зээлээ тавиад цаашаа урагш­лах биз.

Ц.Оюундарь: Даргынхаа эсрэг санал өгвөл дүрмийн дагуу намаас хөөнө

Чуулганы хуралдаан дээр Ерөн­хий сайдын хэлсэн үгнээс хар­вал Засгийг унагасан гол бу­руу­тан нь сөрөг хүчин юм шиг ха­рагдана. Гэвч МАН огцруулах асууд­лыг өргөн барьсан л боло­хоос үнэндээ Засгаа дэгээдсэн хү­мүүс нь ардчилагчид өөрсдөө юм. Бүр тодорхой хэлбэл, чуул­ганы хуралдаанд суугаагүй ги­шүүд “эс үйлдэл” хийх замаар Зас­гийн газрыг унагасан.

Гэх­дээ тэд Зас­гийн газраа тогт­вортой байл­гахын тулд тодорхой хэм­жээний хи­чээл зүтгэл гаргаж байжээ гэдэг нь АН-ын ЕНБД Ц.Оюундарийн М.Зоригт гишүүнд бичсэн за­хианаас харагдана. М.Зоригт ги­шүүн энэ захиаг нь олон нийтэд дэл­гэж, хэвлэлд “Ц.Оюундарь М.Зо­ригтыг сүрдүүлжээ” хэмээн мушгин бичиж байгаа ч энэ бол Ардчилсан нам арай ч эх захаа алдчихаагүй байгаа юм байна, удирд­лага нь гишүүдтэйгээ ажил­лах гэж оролдож байгаа юм байна гэсэн эерэг ойлголтыг тө­рүүл­сэн юм.

Ардчилсан намын ҮЗХ өнөөдөр хуралдана. Хурлаар на­мын дүрмийг хэрэгжүүлэх асуу­дал яригдах нь тодорхой. Хэрвээ дүр­мээ ягштал дагавал АН хэдэн гишүүнээ хөөх нөхцөл байдал үүсээд байна.

Монголын мэдээ
Х.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих