Хохирогчийнхоо нүүрний арьсыг зажилж байгаад амиа алджээ
Алдарт Ганнибал Лекторын арга барилаар гэмт хэрэг үйлддэг цуврал алуурчин залууг цагдаагийнхан Английн Уэйлс дахь зочид буудлаас барихаар очжээ. Гэвч зугтах гэж оролдсон гэмт этгээд цахилгаан буунд өртөн амиа алдсан байв. Хамгийн аймшигтай нь цуврал алуурчин амиа алдах үедээ хохирогч эмэгтэйн нүүрний арьсыг амандаа зажилж явсан аж. Миррор сонины мэдээлж буйгаар цагдаагийнхнаас өмнө зочид буудлын хамгаалалтын ажилтнуудыг өрөөнд нь ороход 34 настай Мэттью Уйлльямс 22 настай хохирогч эмэгтэйн нүдийг идэж байсан байна. Ингээд тэд М.Улльямсыг барихын тулд цахилгаан буугаар буудаж, түр саатуулах арга хэмжээ авчээ.
Гэвч дөнгөж шоронгоос суллагдсан ч дахин хүний аминд хүрсэн залуу цагдаагийнхныг ирэхэд хэдийнэ амиа алдсан байв. Харин хохирогчийн хувьд М.Уйлльямстай дөнгөж танилцаад байсан бөгөөд Уэйлсийн Каерфиллигийн Аргоед дахь зочид буудлын өрөөнд хэрцгийгээр амиа алдсныг цагдаагийнхан тогтоосон байна.
Тобби
- See more at: http://world.time.mn/content/50907.shtml#sthash.zAcHMl91.dpuf
URL: