Прокурорууд 700 мянгаас сая 500 мянган төгрөгийн цалинтай

527-1415251988123fdsfasdfasШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга шийдвэр гаргаж, шүүгчдийн цалинг нэмсэн. Тэгвэл шүүгчдийн жишгээр прокурорууд цалингаа нэмүүлэхийг хүсчээ.

Прокурорууд ажлын ачаалал, үйл ажиллагааны онцлогийг харгалзан прокурорын цалинг шүүгчийн цалинтай хамтатган урьд нь тогтоодог байсан жишгээр, зохист харьцаанд байхаар шинэчлэн тоггоолгох хүсэлтээ УИХ-ын дарга 3.Энхболд болон нам эвслийн бүлгүүдэд хүргүүлсэн байна.

Одоогоор прокурорууд 700 мянгаас сая 500 мянган төгрөгийн цалин авдаг юм байна. Мөн цалин нь ажилласан жилээсээ хамаардаг аж.

Тухайлбал, шинээр ажиллаж байгаа прокурорууд 700 мянган төгрөг авдаг бол олон жил ажилласан нь сая 500 мянган төгрөгийн цалинтай юм байна.

Т.Мэндсайхан: Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалингийн хэмжээг 2.7-3.3 сая төгрөгийн хооронд тогтоосон

Шүүгчдийн цалингийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Шүүгчид одоогоор хичнээн төгрөгийн цалин авч байна вэ?

-Шүүгчийн цалингийн асуудлыг Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 23.1-т тодорхой заасан байдаг. Энэ нь шүүгч хараат бусаар жиллаж, амьдрах баталгааг нь бүрэн хангасан байх, хэм хэмжээтэй байх ёстой. Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчдийн цалингийн хэмжээг2.7-3.3 сая төгрөгийн хооронд тоггоосон.

-Цалингийн хэмжээг тогтоохдоо ямар нэгэн судалгаа явуулсан уу?

-Шүүгчийн цалинг тогтоохдоо МУИС-ийн судалгааны багт захиалга өгч Шүүгч хараат бус ажиллаж амьдрах нөхцөлийг хангахдаа ямар хэмжээний цалин авах ёстой вэ гэдэг судалгаа явуулсан. Үүний үр дүн цалингийн хэмжээг тогтоосон байгаа.

-Шат шатны шүүгчдийн цалин өөр байгаа юу?

-Анхан шатны шүүхийн шүүгч 2.7 сая төгрөг, Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч 3.3 сая төгрөг байхаар тоггоосон байгаа.

-Дээд шүүгчдийн цалингийн хэмжээ адилхан уу?

-Бүх шүүгчдийн цалин ерөнхийдөө адилхан байгаа. Зөрүү багатай. Анхан шатны шүүгч, Давж заалдах шатны шүүгч, Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, Хяналтын шатны шүүгч, Ерөнхий шүүгч гэсэн төрлөөр цалингийн хэмжээ тоггоогдсон байгаа.

-Цалингийн хэмжээг тогтооход ажилласан жил хамаарах уу. Олон жил ажилласан шүүгчийн цалин ямар байх, шинээр ажилд орсон шүүгчдийн цалин ямар байгаа вэ?

-Дээр дурдсан цалингийн хэмжээ бол албан тушаалын цалин юм. Энэ дээр нэмэгдээд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 23.2 дээр шүүгчээр ажилласан жилээс хамаарч нэмэгдэл авна гэж байгаа.

Тухайлбал, таван жилээс эхлэн жил бүр хоёр хувийн нэмэгдэл авна. Мөн арван жил ажиллавал арван хувиин нэмэгдэл авах юм. Иймээс ажилласан жилээс хамаарч шүүгчдийн цалин ялгаатай байна. Энэ нь хуулийн зохицуулалт.

-Ажилласан жилээс хамаарч нэмэгдэл өгдөг гэж байна. Эдгээр нэмэгдлээс гадна өөр нэмэгдэл бий юү?

-Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшин тогтоосныг харгалзан үзэж, 50 хүртэл хувийн нэмэгдэл олгоно гэсэн хуулийн заалт байгаа. Одоогоор энэ журам батлагдаагүй байгаа учраас шүүгчийн түвшинг тогтоох боломжгүй.

Нэгэнт тогтоогүй байгаа учраас энэхүү 50 хувийн нэмэгдлийг олгохгүй байгаа. Иймээсдээрдурдсан нэмэгдлээс өөр нэмэгдэл байхгүй. Мөн хуулинд ч заагдаагүй байгаа.

-Шинээр ажиллаж буй шүүгчид нэмэгдэл цалин авахгүй юу?

-Шинээр ажиллаж байгаа шүүгчид нэмэгдэл цалин гэж авахгүй. Зөвхөн үндсэн цалингаа авна.

-Энэ цалингийн хэмжээнд ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-УИХ-ын гишүүдийн зүгээс УИХ-аас тогтоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Шүүгчийн эрхзүйн байдлын тухайн хуулинд өөрчлөлт оруулж, шүүгчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтооно гэсэн төсөл явагдаж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдах юм бол УИХ-аас шүүгчийн цалингийн хэмжээг тусгайлан тогтоодог болох байх.

Н.Алтанцэцэг

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих