Уриалга

601382841efdf828257754b235a4db2b

Монголын Залуучуудын Холбоо нь 21 аймаг, 330 сум, 9 дүүрэгт салбар холбоодтой, тусгай болон залуучуудын мэргэжлийн холбоо, хороод, зөвлөлүүдтэй залуучуудын үндэсний төв байгууллага болохын хувьд залуучуудад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж, өргөн хүрээг хамрах, дэмжлэг үзүүлэх, нийт залуусын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, нэгдэж амжилтанд хүрэхэд гүүр болох зорилготойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

2014 оныг залуусаа “НЭГДЬЕ” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж сар бүрийг өөрийн нэршил, уриалгатай болгон олон ажлуудыг эхлүүлээд байна.11 дүгээр сарыг 16 настнуудын сар болгон зарлаж, улс орон даяар уламжлал болгон жил бүрийн 11 дүгээр сарыг “16 НАСТНУУДЫН САР” болгон тамгалахыг Монголын Залуучуудын Холбооноос уриалга болгон гаргаж байгаа билээ.

Амьдралын алтан босгоор хөл тавьж байгаа 16 нас гэдэг хүн бүрийн хувьд хамгийн хариуцлагатай он жил байдаг. Монголын Залуучуудын Холбоо 11 дүгээр сарыг 16 НАСТНУУДЫН САР болгон зарлаж байгаатай холбоотойгоор улс орон даяар аян өрнүүлж байна.

Бид бүтэн нэг сарын турш 16 настнуудад хандсан “Залуу” хүн хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа шилдэг суралцагсдаар манлайлуулсан ЕБС, МСҮТ бүрт Залуучуудын Зөвлөл байгуулах, “Миний мөрөөдөл- Миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам сургалт явуулах, “Спортоо сонгоцгооё” 16 настнуудын дунд спортын арга хэмжээ зохион байгуулах, спортын аль нэг төрлийг сонгон хичээллэх эхлэлийг бий болгох, “Амжилтаар өртөөлцгөөе” амжилт гаргахын төлөө бид ямар байх ёстой вэ? нээлттэй санал солилцох, “Цэвэр агаар бидний ирээдүй” байгаль, түүх дурсгалтай танилцах эко аялал, “Эдийн засгийн тогтвортой хөгжил” мэдээлэл сургалт зөвлөгөө өгөх, “Хадгаламжтай залуу хүн” хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх, “Бидний гараа-Бидний амжилт” МСҮТ –үүдтэй хамтран ажиллах, залуучуудын зөвлөл байгуулах, оргил арга хэмжээ болох 16 настнууд иргэний үнэмлэхээ гардан авах “Иргэний андгай өргөх ёслол”-г Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдөр улс орон даяар зохион байгуулна. Энэхүү ёслолыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 12 дах жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

16 настнууддаа зориулан “Авъяасаа нээж амжилт гаргая”, “Үргэлж тэмүүл- өөртөө итгэ- бид спортыг сонгож байна”, “Зөв хэвшил-Эрүүл ирээдүй”, “Миний эрх-Миний үүрэг”, “Өөрсдийн боловсролд шамдан суралцаж эд баялгийг бүтээцгээе”, “Миний мөрөөдөл миний зорилго болно”, “Мэдлэг, чадвартай Монгол залуу хүний төлөө хамтдаа”, “Миний сонголт-Ирээдүйн амжилт”, “Миний сэтгэхүй нийгмийн илэрхийлэл”, “Миний мэргэжил сонголт ирээдүйн амьдралын баталгаа”, “Ирээдүй биднээс эхэлнэ-Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе”, “Бүтээлч иргэн Бид эх орныхоо ирээдүй”, “Залуусаа эх орноо хайрлан хамгаалцгаая”, “Анхны алхам-Амьдралын ирээдүй” дараах уриалгуудыг гарган эртний түүхт тусгаар Монголын гал голомтыг сахин  бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлэн хүчирхэгжүүлэх эхлэлийг бий болгохыг 16 настнууддаа уриалж байна.

Эцэг эх, гэр бүл, ерөнхий боловсролын сургууль, багш нар, төрийн болоод төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүд чин сэтгэлээр 16 настнуудад зориулж гаргасан дээрх санал санаачилгуудыг дэмжин, сайн сайханд  уриалан түүчээ болон хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

 

 

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО


URL:

Сэтгэгдэл бичих