ЗГ огцорсон нь Рио Тинто-д ашигтай болж хувирав уу

a519317347a69e20original

Монгол улсын эдийн засгийг Оюу толгой гэж их ордтой холбож ойлгодог. Гэтэл Оюу толгойн талаас илүү хувь буюу 66 хувийг Рио тинто дангаараа эзэлдэг. Ерөнхий сайдыг огцруулсан үйл явдал Рио тинто компанид нааштайгаар туссан байна. Учир нь “Рио Тинто”-гийн зүгээс Н.Алтанхуягийн засгийн газраас шийдвэртэй алхам гаргахыг хүлээж, есдүгээр сарын сүүлээр сунгах байсан зээлийн баталгааны гэрээгээ өнөө хэр сунгаагүй байгаа юм.

Харин ЗГ огцорсонтой холбоотой Оюу толгой төслийн хүрээнд Блүүмберг болон Рүүтерс агентлагууд анхаарал татсан зарим нэг мэдээлэл хийжээ. Тухайлбал, Bloomberg агентлагийн мэдээлсэнээр бол МУ-ын ЭЗ-ийг ирэх хэн ч авсан бай ЭЗ-ийн энэ хямрал үргэлжилсээр байх төлөвтэй байна. 59 хувь хүртлээ уначихсан байгаа ЭЗ-ийг сэргээх зам нь “Рио Тинто”-гийн 2013 оны 8 сард далд уурхайг өргөтгөх төслийн 5.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг болиулсан маргааныг шийдвэрлэх байсан. Үүний тулд Н.Алтанхуяг энэхүү төсөлд зориулсан 4 тэрбум долларын санамж бичигт гарын үсэг зурах ёстой байсан гэжээ.

Мөн Reuters агентлагийн мэдээлж байгаагаар баялгаар баян ч ЭЗ нь хямарсан Монгол улс ерөнхий сайдаа огцруулжээ. “Рио Тинто”-той холбоотой үл ойлголцол нь Монгол улсын үнийн өсөлт, эдийн засгийн хямралд нь нөлөөлсөн байх магадлалтай юм хэмээжээ.

Тэгэхээр ЗГ огцорохыг Рио Тинто хүлээж байсан болж байна. Н.Алтанхуягийн ЗГ-тай тохиролцож чадаагүйгээс зээлийн хугацааг сунгалгүй өдий хүртэл сунжруулсан нь дараагийн ЗГ-ыг хүлээж байсан гэх яриа ч гарч байна. УИХ-ын нэр бүхий гишүүд “Рио Тинто”-той уулзахад “Одоогийн засгийн газрын үед гэрээг сунгахгүй. 2016 он хүртэл хүлээнэ” гэсэн хариуг өгсөн гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих