Япон дахь сумогийн сургуулийн сурагчид

Япон улсад жил бүрийн дөрөвдүгээр сарын эхээр мянга мянган хүүхдүүд сургуульд анх удаа ордог байна. Тэдний зарим нь хувийн сумогийн сургуулиудад орж суралцдаг ба сумог анх 10-12 наснаасаа эхлэн суралцаж, 30-35 насандаа төгсгөл болгодог байна. Бөхчүүд өөрсдийн амьдралаа тогтсон хатуу дэг журмаар зохицуулдаг бөгөөд энэ нь тэдний хүсэл зориг, тэвчээр хатуужлыг хөгжүүлэхтэй шууд хамаатай юм. Домогт өгүүлснээр сумогийн анхны барилдаан 2500 гаруй жилийн өмнө газар, тэнгэрийг төлөөлсөн хоёр бурхны хооронд Японы арлуудыг эзэгнэхээр өрсөлдөн явагдсан гэдэг. Эртний сумо хатуу ширүүн, голдуу аль нэгийнх нь үхлээр төгсдөг байж. Бөхчүүд голдуу ургацын баяр, бурхныг аргадах сүмийн ёслолын үеэр барилддаг байснаа хожим нь эзэн хааныг зугаацуулан цэнгүүлэхээр хааны ордонд барилддаг болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих