Л.Месси рекорд тогтоож, дөрвөн баг хасагдах шатны эрхээ авлаа

1390368873_messiЕвропын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын хэсгийн дөрөв дэх тоглолтууд боллоо. Энэ удаа Украйны “Шахтёр”-Белрусийн “БАТЭ” 5:0, Португалын “Порту”-Испанийн “Атлетик” 2:0, Францын “ПСЖ”-Кипрын “АПОЭЛ” 1:0, Испанийн “Барселона”-Голландын “Аякс” 2:0, Португалын “Спортинг”-Германы “Шальке 04” 4:2, ОХУ-ын “ЦСКА Москва”-Английн “Манчестер Сити” 2:1, Германы “Бавари Мюнхен”-Италийн “Рома” 2:0-ээр хожсон бол Английн “Челси”-Словений “Марибор” 1:1-ээр тэнцсэн байна.

Каталоны багийн довтлогч Л.Месси “Аякс”-ын эсрэг хоёр гоол оруулж “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд 71 гоолтой болж, бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалыг Раулийн хамт тэргүүлж эхэллээ. Дөрвөн тойргийн дараах байдлаар Германы “Бавари Мюнхен”, “Боруссия Дортмунд”, Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, Францын “ПСЖ”, Португалын “Порту” багууд шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авсан юм.

Урд шөнө явагдсан дөрвөн хэсгийн дүн

“Аваргуудын лиг”-ийн бүх цаг үеийн мэргэн буучид


URL:

Сэтгэгдэл бичих