УБ хот дах Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбоо шинэ тэргүүнээ сонголоо
Монголын Залуучуудын Холбоо нь 93 жилийн түүхтэй 21 аймаг, 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, залуучуудын асуудал мэргэжлээрээ нэгдсэн 17 хороотой залуучуудын төв байгууллага бөгөөд 2012 оноос үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, залуучуудын дуу хоолойг олон нийт, төр болон бүхий л салбарт хүргэх, эргээд аливаа үйл ажиллагаанд залуучуудыг татан оролцуулах, тэдний нийгмийн идэвх, оролцоог сэргээх зорилго тавин ажиллаж байгаа.
2014 онд “ЗАЛУУСАА НЭГДЬЕ” уриатайгаар үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Энэ удаад УБ хот дахь Говьсүмбэр аймгийн залуучууд, залуу эмч, багш нар, нийгмийн салбар бүрт байгуулагдсан Залуучуудын зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч нараас бүрдсэн залуучууд нэгдэн ээлжит бус хурлаа зохион байгуулж УБ хот дахь Говьсүмбэр аймгийн залуучуудын холбоог шинэчлэн байгууллаа. УБ хот дахь Говьсүмбэр аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан Б.Идэрзориг өөрийн үүрэгт ажилаа шинэ тэргүүн Б.Азбаярт хүлээлгэн өгч амжилт хүсэн шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо. Шинийг санаачлагч, нийгмийн манлайлагч оюуны түүчээ болсон залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд улам их амжилт хүсье.
URL: