Умард Солонгосын удирдагч таяггүй алхаж байна
ПХЕНЬЯН. /ВВС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун армийн уулзалтын үеэр таяггүйгээр алхаж байгааг харуулсан зургуудыг улсынх нь хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд нийтэллээ.
Тэрбээр бараг зургаан долоо хоног олон нийтийн өмнө гарахгүй байж байгаад өнгөрсөн сард нэг арга хэмжээ үеэр таяг тулан явж байсныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд харуулсан юм.
Харин шагайн уйланхай авахуулах мэс засалд түүнийг орсон гэж Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг мэдэгдсэн билээ.
Сүүлийн жилүүдэд Кимийн эрүүл мэндийн талаар цуурхал их гарч байна. Зарим хүний үзэж буйгаар, тэрбээр тулай өвчтэй /шээсний хүчлийн давс үенд хуримтлагдсанаас үүсдэг өвчин/ болсон байж магадгүй.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: