Сайд болж чадаагүй дөрвөн “сайд”

97403b96cdd8b19fbigЕрөнхий сайд Н.Алтанхуягийг УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар санал хураалт явуулж олонхийн саналаар огцруулах шийдвэр гаргасан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан шийдвэрээр Н.Алтанхуяг дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ийнхүү огцорсноор түүний санаачлаад байсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, шинээр томилогдох ёстой байсан дөрвөн яамны сайдын томилгооны асуудал дахин шинээр яригдах бололтой.

Тодруулбал, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Гадаад харилцаа, эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яамны сайдад тус тус нэр дэвшигдээд байсан Н.Батцэрэг, Д.Зоригт, Л.Пүрэвсүрэн, Р.Жигжид нар ийнхүү сайд болж чадалгүйгээр  Н.Алтанхуягийн асуудалтай хамт уналаа. Тэдний тухайд дараагийн Засгийн газарт багтах “шаанс” нь мөн адил  дагаад багасах юм.

Б.Боргил

- See more at: http://politics.time.mn/content/50854.shtml#sthash.hL61GQU8.dpuf


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих