Севолын эзний хүү өв залгамжлахаас татгалзжээ
Севол усан онгоцны жинхэнэ эзэд гэгдэх Сему группийн экс захирал Ю Бёнг Оны хүү Ю Дэ Гюн, аавынхаа эд хөрөнгөнөөс өв залгамжлахаас татгалзсан хүсэлтээ өнөөдөр өгчээ.
Тэрээр цагдаагийн байгууллагад дуудагдан мэдүүлэг өгөхөөс татгалзан, оргон зугатаасан хэрэгт холбогдон баригдаад байгаа ба энэ хэрэгтээ 4 жил хоригдох ял аваад байгаа юм. Давж заалдахаар хүлээж буй тэрээр ээжийнхээ хамт, аавынхаа нэр дээр байгаа болон нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн олон тооны эд хөрөнгийг өв залгамжлахаас татгалзаж байгаа ажээ. Учир нь аавынх нь албадан хураалгах эд хөрөнгөний хэмжээ, тэдний өвлөн авах эд хөрөнгөний хэмжээнээс хэд дахин их байгаа гэнэ.
Хэн нэгэн нас барсан хүний эд хөрөнгийг өвлөн авахаас татгалзахын тулд түүнийг нас барсан өдрөөс эхлэн 3 сарын дотор энэ тухай хүсэлтээ гаргах ёстой ба Сему группийн экс захирал Ю Бёнг Оны хүү Ю Дэ Гюний хувьд, аавыгаа нас барсан өдрөөс хойш яг 94 дэх хоног дээр дээрх хүсэлтийг гаргаад байна. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэний дараа хүсэлтээ гаргаад байгаа боловч тэрээр цагдаагийнхнаас нуугдаж байсан өдрүүддээ аавыгаа нас барсан тухай огт мэдээгүй хэмээн мэдэгдэж байгаа ажээ.
Хэрвээ цагдаагийн газар түүний хүсэлтийг хүлээж авбал, тэрээр цагдаагийнхнаас нуугдан зугатаасан хэрэгтээ аваад буй 4 жилийн ялаа эдлээд суллагдах ба бусад хэргүүд нь одоо болтол гадаадад зугатаан яваа түүний 1 ах, 1 эмэгтэй дүү болон Франц улсад саатуулагдаад байгаа өөр нэгэн эмэгтэй дүү нар руу нь шилжих юм байна.
mgrradio.com
URL: