“Говь повер” компанийн авсан 4.8 тэрбум төгрөгийг шалгах ёстой гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байсан ч хойшилсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Тлейхан нар сэтгүүлчдэд хандлаа.
Эдийн засгийн байнгын хорооноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хуулийн хэрэгжилтийг шалгах зорилгоор 2014 оны тавдугаар сарын 13-нд хамтарсан шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, гишүүдээр нь Г.Батхүү, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Г.Уянга, А.Тлейхан, С.Одонтуяа нарыг томилжээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцүүлэхээр удаа дараа шаардлага тавьсан ч тодорхой бус шалтгааны улмаас өнөөг хүртэл хойшилсоор иржээ.
Харин өчигдөр ажлын хэсэг дахин хуралдаж, өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оруулахаар болсон байна. Гэтэл материалыг дутуу тараасан гэдэг шалтгаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэхдээ “Эрх баригчид өөрсдийн зүгээс оруулах асуудлыг дэгийн хуулийг барихгүйгээр өглөө нь танилцуулаад л хэлэлцүүлчихдэг. Гэтэл энэ компанитай холбоотой дүгнэлтийг хэлэлцэхгүй байна. Ямар асуудал дээр дэг барьдаг, ямар дээр нь дэг хэрэгждэггүйг үнэндээ ойлгохгүй байна” гэлээ. Тэрээр анхнаасаа энэ ажлын хэсгийг улс төрийн зорилгоор байгуулаагүй, тиймдээ ч эцсийн дүгнэлт гартал хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөхийг хориглож байсан гэдгээ онцлов.
Тус компанид хийсэн шалгалтын дүн нь төрийн өмчит компаниуд ямар дүр төрхтэй ажиллаж байгаагийн бодит жишээ болсон, өөрөөр хэлбэл, зарим хүний ашиг орлогоо нэмэгдүүлэх талбар болсныг Д.Хаянхярваа гишүүн мэдээлэлдээ дурдлаа. Тиймээс Монгол Улс төрийн өмчит компаниудынхаа ажлыг нэг мөр цэгцэлж, төрөөс хараат бус болгох, ТУЗ-д хөндлөнгийн хүмүүсийг томилох цаг болсныг санууллаа.
Гишүүдийн мэдээлснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар дахь оффист 123 хүн ажилладаг аж. Төрийн үрэлгэн зардлын нэг жишээ болсон уг компанид ажиллагсдын дийлэнх нь элдэв шахааны хүмүүс бөгөөд орон тооны хувьд байх ёстой хэмжээнээс давжээ.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг Засгийн газрын оролцоотой томилсон.
Тухайлбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн ТУЗ-ийн даргыг сард зургаан сая, ТУЗ-ийн гишүүдийг 1.8 сая төгрөгийн цалинтай болгож Засгийн газрын тогтоол шийдвэрийг зөрчсөн байна. ТУЗ-ийн гишүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалин өгөх ёстой. Гэтэл энэ хэмжээг 40 дахин нэмэгдүүлж цалин олгожээ. Мөн гадаад томилолтын болон бичиг хэргийн зардлыг ч их хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.
Гишүүдийн өгсөн удаах мэдээлэл нь “Говь-Повер” компанитай холбоотой мэдээлэл байв. “Эрдэнэс Тавантолгой” компаниас “Говь повер” компанитай байгуулсан гэрээ цуцлагдсаны дараа хохиролд мөнгө нэхэмжилсний дагуу 4.8 тэрбум төгрөгийг тус компаниас шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр албадан гаргуулжээ.
Энэ талаар Д.Хаянхярваа гишүүн хэлэхдээ “Хууль хяналтын байгууллагынхан маш шуурхай ажилладаг юм байна. Ингэж шуурхай ажилладаг Монгол Улсад хууль эрхзүйн шинэтгэл ном журмынхаа дагуу явагдаж байна гэж дүгнэгдэнэ. Харамсалтай нь энэ компанийн асуудалд маш шуурхай ажиллаж, 4.8 тэрбум төгрөгийг хэдэн удаагийн гүйлгээгээр гаргуулж, “Говь повер” компанид өгсөн байсан. Үүнийг холбогдох хуулийн байгууллага шалгах ёстой. Тодорхой нөлөөлөл орсон, авлигын шинжтэй зүйлүүд ажиглагдаж байна гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн” гэлээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани дээр Бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хэрэгжилт муу, санхүүгийн мэдээллээ гаргаж өгөхгүй нууцлах тохиолдол ч гарч байсан аж.
Шалгалтын үеэр иргэдэд өгөх хувьцаа, “Чалько” компанитай байгуулсан гэрээ зэрэг олон асуудлыг шалгаж дүгнэлтээ гаргажээ. Тиймээс ажлын хэсэг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд удахгүй дүгнэлтээ дэлгэрэнгүй танилцуулах юм байна.
gereg.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик