“Дэнжийн 1000”-д байрлах караокед гал гарчээ
Онцгой байдлын газраас иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгдөг. Харин манай иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэн галын аюулд өртөж амь нас, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Өнөөдөр “Дэнжийн 1000”-д байрлах “Оч бүрд” караокены газар гал гарчээ. Иргэд гал гарсан даруйд Нийслэлийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, аврах гал унтраах 10-р ангийнхан шуурхай ажиллан галыг унтраасан аж. Нийтийн караоке ажилладаг уг барилгад юуны улмаас гал гарсан дүгнэлт нь одоогоор гараагүй байна.
Урьдчилсан байдлаар цахилгаанаас үүдэн гал гарсан байж магадгүй гэж таамаглажээ. Онцгой байдлын алба хаагч хэлэхдээ “Манай иргэд өөрсдийн болгоомжгүй байдлаасаа үүдэн гал түймэрт амь нас, эд хөрөнгөө хохироох явдал зогсохгүй байна. Холбогдох байгууллагууд тогтмол үзлэг хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өгдөг ч тэр хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр гал гарах шалтгаан болж байна” гэсэн юм.
mongolcom.mn
URL: http://www.fact.mn/191764.html