“Macmahon Holdings” Монголтой хуулийн дагуу тэмцэнэ

527-1415113137c46852c5d522c25b8a840a022953056b_LПЕРТ. /TheWestAustralian/. Хэдэн зуун сая долларын маргаантай гэрээний асуудлаас болж “Macmahon Holdings” Монголын нүүрс олборлогч компанийн эсрэг хуулийн арга хэмжээ авах магадлал нэмэгдэж байна.

Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”-той  /”ЭТТ”/ хэлэлцээ хийгээд асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой гэж “Macmahon Holdings” мэдэгджээ.

Хоёр тал гэрээг дахин хэлэлцэхээр оролдож байна.

”ЭТТ”-той үнэхээр гэрээгээ цуцлах шаардлага гарвал “Macmahon”-ын Монгол дахь салбар компани гэрээний эрхээ хэрэгжүүлэх өөр арга хэмжээг яаралтай авах ажээ.

Австралийн баруун нутгийн Перт хотын уул уурхайн “Macmahon” компани төлөөгүй 30 сая долларыг наймдугаар сарын сүүлээр нэхэмжилсэн ажээ. Хэрвээ гэрээ цуцлагдвал ”ЭТТ” нь 48 сая долларын өртөг бүхий төслийн тоног төхөөрөмжийг худалдан авах үүрэгтэй гэж “Macmahon” мэдэгдсэн байна.

Урьдчилсан тооцоогоор, “Таван толгой” төсөл нь “Macmahon Holdings”-д энэ жил ойролцоогоор 100 сая долларын орлого оруулах ёстой. Төсөл 2017 он хүртэл үргэлжлэх ёстой аж.

10 дугаар сарын 24-ний байдлаар, “Macmahon”-ны хувьцааны ханш 0,1 центээр унаж, 9,8 цент болсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж : “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих