Байнгын хороогоор Г.Дэнзэнгийн 4.6 тэрбумын асуудлыг хэлэлцэнэ

13693_758

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд  Үндэсний аудитын газартай хамтран  хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх юм.
Шалгалтаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас хууль бусаар 4.6 тэрбум төгрөгийг гаргуулсан хүнийг Г.Дэнзэн гэдгийг батлаад байгаа. Энэ асуудлаар өнөөдөр ноцтой асуудлуудыг Байнгын хорооны хурал дээр ярилцах юм байна. Өчигдөр ажлын хэсэг  уг асуудлаар хуралдсан юм.  УИХ-ын гишүүд Г.Дэнзэнгийн асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, хариуцлага ноогдуулах ёстой гэж үзэж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих