Сэлэнгэ аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Бадрах хууль бусаар мод бэлтгэжээ

ӨЦУЦУӨЦӨУСүүлийн үед манай хууль хяналтын байгуул­лагынхан хууль бусаар мод бэлтгэсэн “хулгайч” нөхдийг маш олноор нь илрүүлэх болсон. Тэдний хийсэн энэхүү ажиллагаа үр дүнгээ өгч хулгайн мод бэлтгэгсэд харьцангуй цөөр­сөн гэх чихэнд чимэгтэй мэдээлэл гарч байгаль хам­гаалагч нарыг ёстой нэг баярлуулах болсон юм.

Зарим иргэд хүн амьд­рахын эрхэнд л бай­галиас хулгай хийж амьд­ралаа залгуулдаг гэж ярьдаг. Тэгвэл яг үнэн хэрэгтээ амьдралаа залгуу­лах гэ­сэн иргэд баян хүний зараалаар тэдэнд хууль бус аргаар мод бэлтгэж өгснийхөө шанд хэд арван төгрөг ав­сан болоод өнгөрдөг нь өнөөдрийн бодит амьдрал.

Манай сонин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт хууль бу­саар мод бэлтгэдэг “Шинэ Бадрах” компанийн захирал Д.Бадрах гэгч эрхмийн талаар хүргэж байсан.

Тэг­вэл өнгөрсөн долоо хоногт тус компанийг хууль бусаар мод бэлтгэж байсныг нь Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газ­рын Байгаль хамгаалах жур­мын эсрэг гэмт хэрэг­тэй тэмцэх хэлтсийн ажилт­нууд ил­рүүлсэн байна.

Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, байгаль орчны салбар зөв­лөлийн тэргүүн Д.Бадрах гэгч эр­хэм, эрх мэдэл албан ту­шаа­лаа ашиглан ху­вийнхаа ком­паниар тэрбум г­а­руй төгрөгтэй тэнцэх хэм­жээний модыг хууль бу­саар бэлтгүүлж байсан нь тогтоогджээ.

Аймагтаа л 1994 оноос хойш өнөөг хүртэл модны зах зээлийг атгаж байгаль эхийн буянаар хөрөнгөжсөн гэх Д.Бадрах нь хууль бусаар мод бэлтгэж олон удаа цагдаагийн хаалга татаж байсан ч ямар ч ял зэмгүй өнгөрч чаддаг бай­жээ. Учир нь түүнийг хуу­лийнхантай их л сүл­бээтэй ойр дотно байдаг уч­раас түүний хулгайн мод­ны хэргийг хэрэгсэхгүй бол­годог байсан байна. Уг нь мань хүн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр сонгогдохдоо орон нутгийнхаа иргэдийг хэрэгцээний модоор хангана гэж уулын амыг тэр чигт авч байсан юм.

Гэтэл түүний энэхүү амлалт орон нутгийн ир­гэдийн төлөө биш зөвхөн өөрийнхөө амжиргааг дээш­­­лүүлж халаасаа түн­тийл­гэх гэсэн атгаг муу санаа байжээ. Тухайлбал, Д.Бадрах “Түшиг”, “Цагаан-Нуур” суманд мод­ны хэд, хэдэн хөрөө рам ажил­луулаад зогсохгүй дээрх хоёр газарт нөхөрлөл гэ­сэн сайхан нэрээр халхавч хийж уулын амыг тэр чигт нь авч байжээ.

Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар са­рын 18-ны өдөр тус аймгийн Түшиг сумын нутаг Монос­тойн давааны ар талд” Гурван ховил” гэх газарт Д.Бадрахын компанийн “ЗИЛ-130” маркийн тээв­рийн хэрэгслээр 3.6 метрийн урттай гуалин уул­наас тээвэрлэж яваад онхол­дож гурван хүн нас барсан түүх ч бий. Хамгийн гол нь амиа алдсан иргэд түүнд хэрэгцээнийнх нь модыг бэлтгэж яваад хорвоо­гоос хальсан гэдгийг тус аймгийн иргэд өнөөг хүртэл ярьдаг юм. Хамгийн асуудалтай нь цагдаагийнхан Сэлэнгэ аймагт ажиллахдаа зөвхөн энэ оны эхний есөн сарын байдлаар Д.Бадрахын эзэм­­­шил гэгдэх “Түшиг”, “Цагаан-Нуур”, сумын нут­гаас ойн арчилгаа, цэвэр­лэгээ нэрийн дор хууль бусаар 4470 шоо метр мод огтолсныг нь тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шал­гаж байгаа юм.

Ер нь тус компанитай холбоотой хууль бус мод бэлтгэсэн их олон асуудал байдаг боловч тэр болгон хуулийнхан шалгадаггүйд иргэд ч бу­химддаг юм билээ.

Өөрөөр хэлбэл, 2012 оны аравдугаар сард “Д.Бадрахыг хууль бусаар алт олборлож, ой мод сүйтгэсэн хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэсэн ч бас л тус аймгийн цагдаагийнхан хэр­гийг нь хэрэгсэхгүй бол­гож байжээ. Тиймээс түүний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохоор нутгийн иргэд нь Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмынханд хэл дуулгаж шалгалт хийлгүүлсэн гэх мэдээлэл ч бий.

Ямартай ч энэ удаад “Шинэ Бадрах” компанийн удирдлага болох Д.Бадрахыг хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт шал­­­гах болсон нь төрийн нэ­рээр бамбай барьсан хууль завх­руулагч, дээрэм тонуул­чин шиг авир гаргагчдыг төр хэдий бол­тол толгойг нь илсээр байх вэ.

Өглөөний сонин
Р.Саруул

URL:

Сэтгэгдэл бичих