Ирэх онд 135 тэрбум төгрөг хэмнэх боломжтой

2008-07-17saaral-ordon1Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг ирэх оны төсөвтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн. Ирэх оны төсвийн талаар МАН-ын бүлэг их шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тиймээс МАН хэд хэдэн санал оруулах хүсэлтэй байгаагаа хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ.

Үүнд “Ирэх онд 135 тэрбум орчим төгрөг хэмнэх боломжтой. Мөн цэцэрлэг, сургууль барих тухай асуудлыг орон нутгийн хөгжлийн сангаар зохицуулуулдаг байх, алдарт эхийн одонтой эхчүүдэд хэмнэсэн зардлаасаа жилд нэг удаа мөнгө олгодог байх, төрийн албан хаагчдын орон тоо 30 мянгаар нэмэгдсэн учир орон тоог цөөлөх нь зүйтэй гэсэн юм.

Ирэх оны төсвийн урсгал зардал 25 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ нь 500 тэрбум орчим төгрөг болж байна. Хөрөнгө оруулалтыг 500 тэрбумаар хассан нь ирэх оны хувьд эдийн засгийн хямрал үргэлжлэхийг харуулж байгаа юм. Мөн МҮОНТ-д зарцуулдаг 7.4 тэрбум төгрөгийг олгохыг зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.

Учир нь нэг талыг баримталсан, улс төрийн болоод, нийгэм, эдийн засгийн талаархи мэдээлэл нь бодит байдлаас хэт хол зөрүүтэй. Тархи угаасан, намын суртал ухуулгын шинжтэй болсон байна. Иймээс МҮОНТ-д улсаас хувиарладаг зардлыг болиулах хэрэгтэй гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих