УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯРТ АЛТАН ХОШУУ ӨРГӨВ
УИХ дахь Ардын намын бүлгийнхэн хөдөө орон нутагт ажиллаж ирээд Улаанбаатар хотын дүүргүүдэд ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр “Саппоро” орчимд ажилласан юм. Түүнийг иргэдтэй уулзалдах үеэр олон нийт орчныхоо талаар алтан хошуу өргөж, хов зөөсөн байна. “Саппоро”-гийн ойр орчимд биеэ үнэлэгчид ихэдсэн бөгөөд энэ нь иргэдэд нэлээд хүндрэл учруулж, шөнө оройн цагаар явахад нь тохигүй байгаа аж. Энэ бүхнийг сонссон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр асуудлыг холбогдох байгууллагуудад нь мэдэгдэхээ иргэдэд уламжилжээ.
URL: