Дуучин Баясгалан гурав дахь хүүхдээ хүлээж байна
Зохиолын дууны эхлэлийг тавьсан гэхэд хилсдэхгүй хүн бол дуучин Баясгалан. Түүнд Арлын Японд хөл тавьсан анхны сумоч Батбаярын гэрийг нь гийгүүлж цайг нь чанах хувь заяасан, сайхан хосууд. Эх орондоо ирээд төрөө засах их үйлсэд орсон Баятбаяр ар гэрийг нь авч явж, ажилд нь тусалдаг эхнэрээрээ бахархдаг юм билээ.
Сүүлийн үед УИХ-ын гишүүн Батбаяр эхнэрээ улам ч ихээр хайрлах болжээ. Тодруулбал МУГЖ Т.Баясгалан өдгөө найман сартай жирэмсэн бөгөөд төрөх өдрөө хоног тоолон хүлээн суугаа аж. Хүү,охинтой Батбаярынх гэдэг айл тун удахгүй бүл нэмж, өнөр бүл болох нь.
URL: