Дөрвөн настай хүү дүүгээ бууджээ

bf95302acf2e7ac6bigЦагдаагийн газрын хэлж буйгаар дөрвөн настай хүү хувцасны шүүгээнээсээ буу олж, түүгээрээ тоглож байгаад дүүгийнхээ толгой тус газар бууджээ. Хөөрхий охин гуравхан настай юм байна. Охайо мужийн орон нутгийн эмнэлгийн мэдээлж буйгаар хохирогч охины биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд 24 цагийн турш сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

Бяцхан хүүг хувцасны шүүгээнээс 40 мм-ийн гар буу олох үед эгч дүү хоёр гэртээ хоёулхнаа харгалзах хүнгүй байсан гэнэ. Цагдаагийн газрын ахмад Рожер Уоткинсын мэдээлснээр эл хэргийн мөрдөн байцаах ажиллагааг нэн даруй эхлүүлсэн бөгөөд цаашид мужийн прокурорын газарт шилжинэ. Тус газар нь хэргийг хянаж үзээд дөрвөн настай хүүд хавтаст хэрэг үүсгэж, ял төлөвлөх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/50786.shtml#sthash.Kps7AW7r.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих