Тамхи татдаг хүн давсны хэрэглээгээ багасгахыг анхааруулж байна

-03112014-1414995752-1477854544Давс болон тамхийг давхар хэрэглэснээр үе мөчний өвчний үрэвсэлт өвчин улам өдөөгддөг болохыг саяхан явуулсан судалгаагаар олж тогтоожээ.

Шведийн судлаачдын мэдээлснээр тамхи болон шорвог буюу давс ихтэй хоолыг зэрэг хэрэглэх нь үе мөчний үрэвсэлт өвчний үүсэх болон ижил төрлийн хууч өвчнийг сэдрээхэд нөлөөлдөг аж.

Рьюматологи сэтгүүлийн есдүгээр сарын 10-ны өдөр гарсан нийтлэлээс харахад судалгаанд оролцсон нийт 386 хүн хэрэх болон үе мөчний үрэвсэлт өвчин тусахаас өмнөх найман жилийн хоол ундны зуршлаа дэлгэрэнгүй бичиж өгсөн байна.

Судлаачид тэрхүү мэдээллийг нэгтгэн мэдээллийн самбарт тус бүрт нь ангилаад биеийн идэвхтэй үйл ажиллагааны түвшин, тамхи татдаг эсэх, цусны шинжилгээний хариу зэргийг нь харьцуулан үзжээ. Ингээд нэгдсэн дүнг нь “Хяналттай бүлэг” буюу хоорондоо ижилхэн 1900 гаруй хүний мэдээлэлтэй дахин харьцуулсан байна.

Гэтэл цочирдом зүйл ажиглагдсан нь давс дангаараа үе мөчний өвчлөлд хүчтэй нөлөөлж чаддаггүй аж.

Тамхи татдаггүй хүмүүсийн ийм өвчтэй хүн маш цөөхөн байсан бол тамхи татдаг хүмүүсийн ихэнх нь ийм өчвтэй бөгөөд татдаггүй хэр нь үе мөчний өвчтэй хүнийхээс хоёр дахин өндөр үзүүлэлттэй гарчээ.

Үе мөчний үрэвсэлтэй тамхи татдаг хүмүүсийн өвчлөлд нь содиумын нөлөө маш их байгааг Шведийн Умеа их сургуулийн судлаачид ингэж тогтоожээ.

Тодруулбал тамхи татдаг хүмүүсийн 54 хувь нь үе мөчний үрэвсэл өвчтэй байдаг гэсэн үг аж. Тиймээс тамхи татдаг хүмүүс давс ихтэй буюу шорвог хоол хэрэглэхээс аль болох зайлсхийж байхыг тэд анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих