Ерөнхий сайдыг огцруулсаны дараа огцруулахаар санал өгсөн гишүүдээ бүгдийг нь АН-аас хөөх гэнэ

527-14150716811f23sdfsdЕрөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах, эсэх асуудлыг УИХ ирэх Пүрэв гарагт нэгдсэн чуулганаараа хэлэлцэнэ.
Хэдийгээр өнгөрсөн Бямба гарагт хуралдсан АН-ын Удирдах Ажилтны Зөвлөгөөний үеэр АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах нь буруу, тогтвортой байдал хэрэгтэй гэх  саналыг зөвлөгөөнд оролцогчдын дийлэнхи нь гаргасан юм.
Мөн өчигдөр УИХ дахь намын бүлгийн гишүүдийгээ нэгдмэл байр суурьтай байхыг хүсч, Ардчилсан намын таван туганд гарын үсгээ зурж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нарт гардуулсан . Уриалгын дагуу АН-ын туганд аймаг, дүүрэг, сумаас ирсэн 329 төлөөлөгч гарын үсгээ зурсан байв.
Гэсэн ч М.Зоригт, Ж.Батзандан тэргүүтэн АН-ын даргаас огцруулах замаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас буулгах төлөвлөгөө нь бүтэлгүйтэж эхэлсэн тул УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг мухарлахаар болсон тухай өгүүлж байна.
М.Зоригт гишүүн энэ тухай :
“Н.Алтанхуягийн Засгийн Газрыг авч үлдэхийг УИХ дахь АН-ын бүлгийн 35 гишүүнээс 14 нь дэмжиж байна.”
хэмээн өгүүлжээ. Үүн дээр МАН-ын 28 гишүүн, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог нар нэмэгдэнэ.
Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах нөхцөл байдал үүсээд буй бололтой.
Гэхдээ хэрэв ийм үр дүн гарсан тохиолдолд Н.Алтанхуяг ч зүгээр суухгүй аж. Учир нь тэрээр Ерөнхий сайдаас огцорсон ч хэсэг хугацаанд намын даргаараа ажиллана. Энэ үедээ намын дүрмээ хэрэгжүүлж, өөрийг нь унагахыг дэмжсэн бүх УИХ-ын гишүүдээ намаасаа хөөх бололтой.
Үүнийг нь ч баталж, АН-ын ЕНБДарга Ц.Оюундарь өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
АН-ын дүрэмд байгуулсан Засгийн газрынхаа эсрэг санал өгч, түүний үр дүнгээр Засгийн газар огцорсон бол намаас хөөнө гэж заасан. Одоогийн байдлаар Засгийн газар огцроогүй. Ерөнхий сайдыг огцруулах тогтоол дээр л гарын үсгээ зурсан байгаа. Энэ нь нөгөө талаас гишүүний намдаа үзүүлж байгаа  шахалт ч байж болно. УИХ-дээр асуудлыг хэлэлцэх үед аль кнопыг дарахаас л  шалтгаална. Манай намынхан 25 жил чөлөөтэй яриад сурчихсан. Гэтэл эрх баригчдын хэлж ярьж байгаа бүхэн  эмзэг тусч байна. Үүнийг манайхан мэдрэхгүй, ухамсарлахгүй байгаа тал бий. Эрх баригч хүчний хэлж байгаа бүхэн олон нийтэд соргогоор тусч, тэр нь шийдвэр болж магадгүй учраас эмзэг хүлээж авдаг. Д.Эрдэнэбат дарга дүрмээ мэдэж байгаа учир тэгэж хэлсэн байх. Үнэхээр эсрэг санал өгөөд засгаа унагаачихвал энэ нь бүх гишүүнд хамаатай. Дүрмээрээ зөрчил болно.”  хэмээн өгүүлжээ.
Ийм явдал 2006 онд АН-д тохиолдож байсан бөгөөд АН-ын Ц.Элбэгдоржийн удирдсан Засгийн газрыг огцруулахаар санал өгсөн М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Ж.Батхуяг, М.Сономпил нарыг АН-аас хөөж байсан билээ.

Л.Ганзориг


URL:

Нэр: зочин Огноо: 4 November 2014

зөв ш дээ байсан байсан нам руугаа явцгаана биз

Нэр: Зочин Огноо: 5 November 2014

яг зөв. нэгдэж чадахгүй бол нам байгаад хэрэггүй л дээ. эсрэг санал өгч байгаа ардчилсан намын гишүүн өөрийн сууж яваа хөлгийн багийг унагаж, живүүлэхийн бол ялгаагүй живнэ, бүр 2016 онтойгоо хамт шүү

Нэр: иргэн Огноо: 6 November 2014

Намын нэр барьж мулгуйдаж байх нь зөв юм байхдаа. Хөөхийн оронд хэн ямар алдаа гаргав гэдгийг нь тунгааж алдаагаа засах нь АН-д өлзийтэй биз дээ. АН-ын нэр хүндийг шалбаагтай хутгалдтал хэл аманд хутгаад байгаа Ерөнхий сайдаа талцаж шившиг болохоос өмнө татчихсан бол нэгнийгээ хөөж туухдаа хүрэхгүй нэр цэвэр байх байлаа.

Сэтгэгдэл бичих