С.Баяр: Өндөр хүүтэй зээлээр зам тавьдаг улс Монголоос өөр байхгүй. Ихээхэн мулгуу шийдэл

uls_5458423b0cbac_1Ерөнхий сайд асан С.Баяр өчигдөр намынхаа залуу төлөөлөл болох НАМЗХ –ын гишүүдтэй “VIP Meeting” уулзалтыг хийлээ. Тэрээр улс орны өнөөгийн байдал хэр байгаа болон гадаад бодлогын ашигтай болон ашиггүй талуудын талаар өөрийн санал бодлоо залуучуудтай нээлтэй хуваалцсан юм. МАН –ын томооохон төлөөлөл болох түүний үгийг сонсох гэж Тусгаар тогтнолын хурлыг зааланд нэлээдгүй хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Түүний хатуухан атлаа үнэн үгс өнөөгийн Монголын улс төрд дутагдаад байгаа гэхэд хэлсдэхгүй. Ингээд С.Баярын ярианаас гол гол зүйлүүдийг нь энд өгүүлье.

Монгол Улс гадаад бодлогын асуудал дээр арчаагүй байна

    Яагаад гадаад бодлогыг ярьж байгаа юм бэ? гэхээр манай улс бол хоёр том гүрний завсар оршдог улс. Газар нутгийн хэмжээг харахад чамгүй том ч эдийн засгаараа дэлхийн 180 гаруй орноос 140 орчимд нь явж буй жижигхэн гэж хэлж болох улс л даа. Жижиг орны хувьд гадаад бодлого нь том гүрнийхээс ч илүү ач холбогдолтой. Өнөөгийн гадаад бодлогын болж буй нь юу, болохгүй байгаа нь юу вэ гэдгийг ярилцах нь зүйтэй. Нэгэнт болж байгаа зүйл нь тусгаар тогтнол юм. 100 жилийн туршид монголчууд тусгаар тогтнолоо олон улсад нэлээд баталгааж чадсан улс юм. Тэр зуун жилийн хугацаанд маш хэцүү замаар явж байж НҮБ –ын гишүүн орноор элссэн. Одоо гадаадын улс гүрнүүдтэй харилцахад Монгол улсыг өрх тусгаар улс уу үгүй юу гэж эргэлздэг газар бараг байхгүй болсон. Ганц нэг жижиг арлын орны улс төрийн хүчнүүдийг эс тооцвол. Энэ бол 100 жилийн хугацаанд бидний олж авсан гадаад бодлогын хамгийн том амжилт. Харин болохгүй зүйл юу гэвэл харилцааны тэнцвэр олж авах шаардлагатай байна. Өнөөдрийн Монгол улс хоёр хөрштэйгээ харилцаж байгаа харилцаа харилцан адилгүй. Дэлхийн хэмжээний хөгжилтэй ардчилсан гүрнүүдийг бид гуравдагч хөрш гэж нэрлээд байгаа. Энэ дотор ямар харьцаа аж байна вэ гэхээр манай урд хөршийн хувьд одоогийн байдлаар 3.1 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалт манайд хийж байна. Манай улсын нэг жилийн төсөв 4.2 тэрбум доллар шүү дээ. Тэгэхээр бараг улсын төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ бол сайн уу гэвэл сайн. Тэгвэл ОХУ –аас манай улсад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ хэд вэ гэвэл 100 сая ам.доллар юм. Өөрөөр хэлбэл БНХАУ –ынхаас даруй 30 гаруй хувиар бага байна. Тэгэхээр үүнийг тэнцвэртэй байдал гэж хэлж болохгүй. Гуравдахь хөршийн хувьд 4.5 ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ. Эндээс дүгнэж үзвэл тулгын гурван чулууны нэг нь арай  багадсан байгаа биз. Сүүлийн хэдэн сард Ерөнхийлөгч маань хоёр хөрштэйгөө ойрхон, ойрхон уулзаж том ажлуудыг хийж байгаа. Монгол улсын иргэн хүнийхээ хувьд аюулгүй байдал судалдаг судлаачийнхаа хувьд баяртай байгаа. Төрийн тэргүүн нар тохирсон зүйл, тунхагласан зарчмууд олныг баталсан. Ерөнхийлөгчийн гадаадад авч хэрэгжүүлж байгаа бодлого сайн байна. Харамсалтай нь тэрхүү бодлогыг залгуулах, үргэлжлүүлэх тал дээр анхаарах ёстой Засгийн газар ширээ сандалаас буух, буухгүй гэж ярилцаад сууж байгаа нь бидний арчаагүй байдлыг илрэл гэж үзэж болохоор байна.
DSC_22581
Эрх зүйн тэнцвэрийн шинэчлэл Монгол улсад үгүйлэгдэж байна

    Дараагийн нэг тулгарч буй асуудал бол хууль эрх зүйн асуудал. Монголчууд 1992 онд баталсан шинэ үндсэн хууль маань ер нь агуулгын хувьд тун сайн болсон гэж үздэг. Ер нь товч тодорхой сайн үндсэн хууль болсон. Гэхдээ төгс төгөлдөр зүйл гэж байдаггүй. Мэдээж энэ бичиг баримтад дутуу дулмиг тооцолсон зүйл бий. Эсвэл дутуу тооцоолсон тийм зүйл заалтууд байна уу гэвэл байна. Ялангуяа үндсэн хууль гарсанаас өнөө үеийг хүртэл ажиглагдаж байгаа зүйл бол улс төрийн тогтолцоо буюу эрх мэдлийн буруу хувиарлалт юм. Үүнээс үүдээд засаглалын төлөө эрх мэдлээ булаацалдах үзэгдэл даамжирсаар ирлээ. Одоо ч үргэлжилж байна. 1992 онд бид үндсэн хуулиа батлахдаа уг нь Монгол улсаа парламентын бүгд найрамдах улсын давуу шинжтэй байгуулсан юм л даа. Гэтэл ерөнхийлөгчөө бүх ард түмнээрээ сонгох заалт оруулчихсан. Хуулиндаа эрх мэдлийн хуваарилалтыг нарын тусгаагүйгээс болж нөгөө Ерөнхийлөгч нь Засгийн газар руу ч яваад орчихдог, шүүхийн асуудал руу ч яваад орчихдог. Сүүл, сүүлдээ гүйцэтгэх засгийн тэргүүн чухам хэн юм бэ гэдэг нь мэдэгдэхээ больж ирлээ. Энэ зөвхөн одоо ч гарч байгаа юм биш. Тийм учраас Монгол улсад дутагдаад байгаа хариуцлагын тогтоолцоо хэрэгтэй. Сонгуульд оролцоод санал аваад засаглах эрх авсан юм бол тэр үедээ чадах бүхнээ хийх ёстой. Тэр ажлыг нь дөрвөн жилийн дараа сайн, мууг нь ард түмэн тогтоогоод өгчихдөг юм. Ийм үндсэн хуулийн зүйл заалт байхгүй байгаасаа болж өнөөдөр ийм байдал үүссэн. Засгийн газар ялангуяа төрийн байгууллага, орон нутгийн байгууллага хоёрын хоорондын санхүүгийн эрх мэдлийн асуудал дээр маш тодорхой зарчмын заалтуудыг үндсэн хуулийн заалтандаа оруулж ирэхгүй бол өнгөрсөн хугацаанд чанасан гурилтай хоол маань бантан болж хувираад одоо бүр жонхуу болох нь байна. Өнөөдрийн засгийн газар эрх мэдлийн хуваарилалт дээр одоо ч санал зөрөлдсөн хэвээр байна. Уг нь энэ цаг хугацаанд ажил ид бужигнаж байх байлаа. Тэгтэл сандал ширээний тухай өнгөрсөн хавраас хойш ярьлаа. Сонгодог парламент өндөр хөгжсөн Их Британ, АНУ, Япон, Солонгос зэрэг орнуудад Ерөнхий сайд тодорхой асуудлаар парламенттайгээ санал зөрөлдөх юм бол парламентыг тарааж ээлжилт сонгуулийг явуулах эрх байдаг. Тэр эрх нь одоогийн ерөнхий сайдад байхгүй байна. Өөрөөр хэлбэл маргаантай асуудал гарах юм сонгогч түмнээрээ шийдүүлнэ гэсэн үг. Энэ бол жинэхэнэ ардчилал юм. Засгийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх энэхүү шинэчлэл бидэнд дутагдаж байна. Тиймээс үндсэн хуулиндаа эрх мэдлийг тэнцвэржүүлэх талаар тусгаж өгөх цаг болоод байна. Энэ асуудлыг дараагийн сонгуулиар тавих ёстой.
Улс төрийн намуудын харилцаа хамтын ажиллагаа, өрсөлдөөн

          “Улс төрийн намуудын хувьд би тэр нам муу, энэ нам сайн гэж  ярих гээгүй. Хамгийн гол нь энэ нийгмийнхээ анги давхарга, хэсэг бүлэг бүрийн эдийн засгийн суурь маань бүрдээгүй байна. Өнгөрсөн жилүүдэд ямар хэсэгт чухам юу ярих вэ гэдэг асуулт тулгарч байсан. Одоо 2016 оны сонгуульд энэ хэвээрээ байна. Сонгуулийн 2 – 3 жилийн хугацаанд улс төрийн намууд ямар ч байсан эдийн засгийнхаа хэмжээг томруулах хэрэгтэй. Нэг хүнд ноогдох ДНБ хэмжээг Сити группын судалсан шиг 10 мянганд хүргэмээр байна. Тэгвэл бид боловсрол, эрүүл мэнд гээд улс төрийн нөхцөл байдлаа шийдвэрлэх бололцоотой болно. Ингэж чадвал дөмөгхөн шиг эдийн засгийн тодорхой үндэс суурийг амжилттай тавьж чадлаа гэсэн үг. Тийм ч учраас би 2008 онд хамтарсан засгийн газар байгуулах санал гаргаж намаараа дэмжүүлж, сөрөг хүчнээрээ дэмжүүлсэн. Үүнийг эсэргүүцэж байсан хүмүүс манай, танай гэхгүй байсан. Гэхдээ энэ үед эдийн засаг хамгийн хурдацтай өссөн шүү дээ. Энэ утгаараа манай нийгэмд шийдвэрлэх ёстой олон асуудлууд байгаа. Үүнийг энэ тэр гэж талцалгүй хамтраад шийдэх нь зүйлтэй. Хамтын ажиллагаа гэдэг тийм ч муу, муухай зүйл биш” гэж хэлсэн.
Хөршүүдээс маань буруу, зөрүү зүйлүүд ороод ирэхгүй гэх баталгаа байхгүй

         ОХУ –д элчин сайд байх үеэсээ л эхлэн хоёр орны хооронд визгүй зорчих асуудлыг судалж үзэж байлаа. Аливаа асуудал сайн, муу хоёр талтай. Нэг шийдвэр гарлаа гээд дан сайн тал нь орж ирнэ гэж байхгүй. Саар нь ч бас гарна. Монгол улсын хоёр хөршөөсөө давуу тал нь ядаж л зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг зүйлээс ангид байдал юм. Томоохон гүрнүүдийг байнга дагалддаг хар тамхи, зэвсэгийн наймаа гээд санаа зовоож байгаа асуудлууд олон байна. Визгүй болно гэдэг нь энэхүү асуудлыг хааж байдаг нэг саад бэрхшээлийг нь аваад хаячиж буй гэсэн үг л дээ. Таатай зүйл олон бий. Гэхдээ их хөршүүдээс маань буруу, зөрүү зүйл ороод ирэхгүй гэх баталгаа байхгүй. Үүнийг хаах, зогсоон барих хүч чадал, техник хэрэгсэл, санхүү мөнгөний бололцоо юу билээ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энэ талаас нь бодох юм бол санаа бага зэрэг зовж байна. Нэгэнт ийм шийдвэр гаргасан хойно сайныг нь оруулаад саарыг нь тогтоон барих даалгавар тулгарч байна.
DSC_22911Ерөнхийлөгчийн засаглалыг би хувьдаа дэмжиж явдаг

          Үндсэн хууль батлагдах тэр үйл явцад оролцож явсан хүний хувьд би Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байлаа.  Одоо ч энэ итгэл үнэмшил маань байсаар байгаа. Магадгүй их эзэн Чингис хааны үр хойч бидэнд үүнийг ойлгоход илүү амар хялбар байж магадгүй. Тэр нь ч дээр байх боломжтой. Жишээлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн жилд нэг л удаа хийдэг байх. Өөр сонгууль хийхгүйгээр. Тэр сонгогдсон хүн нь хэнийгээ ерөнхий сайд болгохоо өөрөө шийдээд явж болох юм. Гэхдээ хуульчид, нийгмийн төлөөлүүд надтай санал нийлэхгүй байх нь олонтаа. Нэг хүн төрийн эрхийг барина гэдэг нь зовлонтой. Төрийн жолоог дур мэдэн буруу тийш нь залчих вий. Тийм учраас 76 гишүүн сонгодох байх нь зөв гээд. Магадгүй энэ үнэн байж болно.

Долоон сарын 1-ний талаар нууц зүйл их олон бий


          Долоон сарын нэгний тэр асуудал нь өөрөө эмзэг юм. Юу болсон гэдэг нь тодорхой шүү дээ. Сонгуулийн булхай луйвар боллоо бидний авах саналыг МАХН авчихлаа гээд жагсаал цуглаан зохион байгуулж эхэлсэн. Урдчилсан дүн гарахад манай нам 45 суудал авсан гэж  сонгуулийн орон нутгийн хорооноос мэдээлэл аваад түүнийгээ л бид мэдээлсэн. Гэтэл нөгөө намаас булхай луйвар гээд хурал цуглаан болоод эхэлсэн шүү дээ. Бүх зүйл ард түмний нүдэн дээр болоод өнгөрсөн. Энд далдуур гарсан шийдвэр нэг ч байхгүй учраас би дараа дараагийн үед юу гэж яригдах бол гэж  санаа зовоод байдаггүй. Ерөнхий сайдын хувьд, намын дарга хүний хувьд, улстөрч хүний хувьд, эцэг хүний хувьд надад ичээд санаа зовоод байх үйлдэл байтугай нэг ч үг надаас гараагүй. Аюулгүй зөвлөлийн хурал дээр би хүчнийхэнд галт зэвсэг хэрэглэхгүй шүү нөхдөө гэж удаа дараалан сануулж байсан. Хуулиар бол тэд галт зэвсэг хэрэглэх эрх нь олгогдсон байдаг. Харамсалтай нь таагүй үйл явдал болсон. Тухайн үеийн цагдаагийн удирдлагууд галт зэвсэг хэрэглэх шийдвэр гаргаагүй гэж одоог хүртэл хэлдэг. Тушаал өгсөн эзэн нь тодорхойгүй байсаар байгаа. Эцэст нь цагдаагийн хэдэн удирдлагууд ял авсан. Энэ бол улс төрийн шийдвэр гэж хэлж болно. Тэр гурван дарга буудаагүй нь тодорхой. Буудсан эзэн нь байхгүй байхад удирдлагууд нь ял аваад явдаг тохиолдол манайхаас өөр хаана ч байхгүй биз. Нууц юм их бий шүү дээ. Жишээлбэл буудсан этгээдүүд дотор цагдаагийн зэвсэглэлд байхгүй галт зэвсэгээр шарх авсан хохирогчид байдаг. Түүнийг бүрэн гүйцэт мөрдөөгүй. Ер нь урд урдын сонгуулиудаас хамгийн бохир болсон нь 2008 оны сонгууль.

Эх сурвалж: 24tsag.mn


URL:

Нэр: mgl Огноо: 5 November 2014

ANU giin irgen boloogui yum uu daa bas l ulsaa xudaldax sanaatai ire yu

Нэр: бббб Огноо: 5 November 2014

энэ улаан луйварчин ийм юм яриад суух эрхтэй юм уу Идэж уусан нь багасаад байгаа юм байхдаа

Нэр: бббб Огноо: 5 November 2014

Идэж ханадаггүй хэдэн хүн манайд байнаа энэ ертөнцөөс зайлаасай

Нэр: иргэн Огноо: 23 November 2014

аюул өнгөрсөн гээд аажим аажмаар сүүтгэнээд ил гараад ирэвээ хөө

Сэтгэгдэл бичих