Боко Харам хулгайлсан охидоо дайчидтайгаа гэрлүүлжээ

bok114Өнгөрсөн сарын 14-нд Нигери улсын зүүн хойд хэсэгт болсон халдлагын улмаас Чибок ахлах сургуулийн 230 орчим эмэгтэй сурагч хулгайлагдсан юм. Халдлагын үеэр 15 охин бутанд нуугдаж, гэмт этгээдүүдийн гараас зугтаж чадсан ч өнөөдрийг хүртэл 200 гаруй охин гэртээ харьж чадаагүй байна.

 

Тэгвэл хэт даврагчид олзолсон 200 орчим охидыг өөрсдийн дайчидтайгаа хүчээр гэрлүүлсэн тухайгаа мэдээллэсэн байна.

 

Энэ тухай тус бүлгийн удирдагчдын нэг болох Абубакар Шикау видео бичлэг хийж олон нийтэд мэдэгдсэн байна. Ингэхдээ “Охидыг суллахгүй” гэдгээ илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих