АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

11-4-7_700x700Н.МӨНХЖИН

Барак Обамагийн дараа АНУ-ын Ерөн­хий­лөгч болох боломжтой хүн нь Төрийн нарийн бичгийн дарга асан, АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон хэмээн Америкийн нэртэй улстөрч Филипп Карбер үзэж байна. Жоржтауны их сургуулийн профессор, улс төрийн судалгааны хүрээлэнгийн тэргүүн Карбер “Хоёр жилийн дараахийг харвал Оросын Ерөнхийлөгч их болгоомжтой байх хэрэг­тэй болж байна. Хиллари Клинтон АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болж магадгүй. Тэр Обамаг бодвол Оросын эсрэг илүү хатуу байр суурь баримталдаг” хэмээн ярилаа. ОХУ зөвхөн Украин дээр нэр, нөлөөгөө “харуулаад” зогсохгүй сүүлийн үед Оросын цэр­гийн онгоцууд Европын орнуудын хилд ойрхон нисэх болсныг америк шинжээч хэлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-д хэтэрхий “зөөлөн” хандаж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих