Хонг Конгод английн иргэн хоёр эмэгтэйг алсан хэрэг гарчээ
Хонг Конгийн цагдаа нар хоёр эмэгтэйн цогцосыг гэртээ нуусан английн иргэн 29 настай банкны ажилтанг баривчилжээ. английн иргэний гарт амиа алдсан хоёр эмэгтэй нь индонези гаралтай биеэ үнэлэгчид байсан ажээ. Хохирогчдын цогцос 3-4 хоносон бөгөөд байрны гадна тагт болон дотроос олсон гэнэ.
Сэжигтэн английн иргэн шөнийн амьдралаараа алдартай нэгэн байжээ. Тэрээр Ван Чай дүүрэгт байрлах түрээс нь 4000 ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн банкны ажилчид голдуу байдаг байранд амьдардаг байсан байна.
Хамгийн сонирхолтой нь сэжигтэн Бямба гарагийн өглөө өөрөө цагдаа дуудаж хэргийг шалгуулахыг хүсчээ. Түүний гэрээс хохирогчдын 2,000 орчим фото зураг болон видео дүрс олдсон тухай Apple Daily сонинд дурдсан байна.
Долоон сая хүн амтай ч харьцангуй тайванд тооцогддог Хонг Конгод энэ хэрэг нэлээд шуугиан тариад байгаа юм. Энэ оны эхний хагаст Хонг Конгод нийт 14 хүн амины хэрэг гарсан албаны тоо баримт бий.
URL: