АН-ын бүлэг хэзээ нэг шийдэлдээ хүрч намынхаа бус улсынхаа ажлыг хийх юм бол

ан бүлэгМаргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр гэж өвөг дээдсийн маань сургааль байдаг. Гэхдээ энэ үгийг өнөөгийн улстөрчид тэр бүр санахгүй байна. Өнөөдөр олдсон бэлэн хоолон дээр найрлаж, хувааж идэж чадахгүй байгаа АН-ын бүлэглэл, фракцууд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудад гацаа үүсгээд байна. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайдыг огцруулах эсэхээр шийдэж мөн 2015 оны улсын төсвийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлгийн 2 өдрийн хуралдаанаас үүдэн хойшлогдоод байна.

Гэвч одоогоор уг хэлэлцээрээс үүдэж УИХ-ын бүлгийн завсарлага авсан нь үр дүнд хүрсэн зүйлгүй л байгаа бололтой. Ямартаа ч улстөрийн тогоонд өрнөж байгаа эл асуудал нь намын болоод ерөнхний сайдынхаа суудалд санаархсан хүмүүсийн хоорон дахь цусгүй дайн болж байна уу гэлтэй.

Уг нь АН-д 2012 оны сонгуулиар ард иргэд бүрэн эрхийг нь олгож сонгож Ардчилсан засаг, эрх мэдэл, мөн ерөнхийлөгчийг нь хүртэл өгсөн. Энэ бол 1990 оноос хойших 2 дахь удаагаа өгч байгаа боломж. Харин энэхүү боломж, зөөлөн суудлын ашгийг зөвхөн өөртөө нялзаах гэсэн санаархлуудаар АН-ын гишүүд өөр хоорондоо хэмлэлдэж байна.

Харин энэ бүгдийг гадна хүрээнээс харж байгаа улс төрчид болон бусад бүлгийнхэн дахиад л өнөө аргаа хэрэглэж хуулийн хугацаагаа сунгаж байгаа өрөвдөлтэй арга хэмээн их л бухимдалтай хандаж байгаа аж. Ийнхүү гацаанд орсон улстөрийн тогоонд хүлээх хэн нь ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт үүсээд байгаа.

Улстөрийн нам дотроо, улстөрийн хүрээнд өөр хоорондоо хөлөө жийлцэж байгаа АН-ынхан эв нэгдлийн тухай асуудал хөндөгдөж байгаа бөгөөд өнөөдөр нам байх эсэх нь хүртэл яригдах бололтой. Ийнхүү хойшлогдон хүлээж байгаа ерөнхий сайдын тухай асуудал.

Мөн ирэх оны улсын төсвийг батлах гэхэд Сангийн сайдгүй зэрэг асуудлаар ажил хойшилсоор. Гэтэл зөөлөн суудлын төлөөх дайнаас үүдэлтэй хойшилж байгаа ажилдаа анхаарахгүй байгаа АН-ын бүлэг хэзээ нэг шийдэлдээ хүрч намынхаа бус улсынхаа ажлыг хийх юм бол.

 

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих