Өнөөдрийн АН-ын бүлгийн хурлаар бүх зүйл тодорхой болно
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Н.Алтанхуягийг огцруулах талаар болон намын дотоодод болж байгаа асуудлуудаа шийдвэрлэж нэг тийш нь болгохоор хуралдаж эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын албан тушаалаа өгөхөөр тохиролцсон боловч бүлгийн ээлжит бус хуралдаан дээр тэрээр энэ тухай ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Түүний энэ үйлдэлд намын гишүүд бухимдаж “Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг 76 гишүүний кнопоор шийдэх ёстой гэж үзэж байгаа гэнэ.
Харин Н.Алтанхуяг энэ амралтын өдөр өөрийнх нь эсрэг гарын үсэг цуглуулж яваа гишүүдтэй биечлэн уулзсан гэх мэдээлэл байна. Тэд өнөөдрийн намын бүлгийн хурлаараа бүх асуудлаа шийдэхээр тохиролцоонд хүрчээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
2012 онд АН-д саналаа өгсөндөө харамсаж байна. Дараагийн сонгуульд яг өгч харагдаач, хамаатан саднуудаа бүгдийг нь АН-ын эсрэг санал өгүүлнэ.