Би хүүхдээ орхиж байхдаа хүн аваад өсгөчих байх гэж бодсон…

77Залуу ээж эх нялхаст эрүүл саруул амаржаад хүүгээ Их нарангийн орчим тавьж хэн нэгэн хүн аваад өсгөх байх гэж би бодсон чинь осгоод үхчихлээ гээд уйлаад зогсож байх нь харамсалтай. Бас нэгэн ээж төрөөд 24 цаг болоогүй хүүгээ орцны үүдэнд орхиод зугтааж нярай мөн л осгоод үхчихсэн байх жишээтэй. 2013 оны намар бас л ийм хэрэг гарч хүүхдээ орхиод явсан ээж гурван жилийн хорих ял аваад одоо ялаа эдлэж байна. Хүүхдээ төрүүлчихээд би ээж болмооргүй байна гэж хэлээд зогсох залуухан ээжүүд энэ хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-оор шийтгэгдэн хариуцлага хүлээдэг. Амьд хүн аргатай юм хойно зохих шийтгэлээ эдлээд гараад ирэх орчлон дээр хүү нь болж ирсэн хөөрхөн үрээ хөсөр хаяж хөлдөж осготол нь хаячихдаг ээжүүд энэ дэлхий дээр хэр олон байдаг юм бол доо.

Хэвлий дахь хүүгийн яриа…

Хайрт ээж минь. Би таныхаа уйтгар гуниг, баяр хөөрийг тань хуваалцаж, дуртай зүйлд тань хүртэл хамтдаа дасаж, айж жигшдэг бүхнээс тань адилхан сонсдог. Ээжээ Заримдаа амьдралаас залхаж, урамгүй болоод уйлахад чинь хүү нь дагаад уйлдаг. Та ямар нэг юмнаас айж цочиход миний зүрх улам илүү хурдан цохилдог. Хэрэв намайг илж, энхрийлэхгүй удвал би ууртайгаар өшиглөж намайг анхаарахыг сануулдаг. Надад бүүвэйн дуу дуулж, уянгалаг намуухан ая сонсгоход чинь хүү нь уярдаг. Та итгэхүү. Би бас зүүдлэдэг. Таныгаа хүү нь сонсдог.Таныхаа дуу хоолойг би бусдаас илүү ялгаж сонсож чаддаг. Учир нь таны минь дуунаас илүү сайхан дуу хорвоо дээр байдаггүй гэж ярьдаг гээд энэ бяцхан ертөнц ямар гайхамшигтай болохыг эх хүн бүр мэдэрдэг. Харин ийм харамсалтай хэргүүдийг үйлдэж байгаа ээжүүд ийм гэгээн сайхныг сонсоогүй гэж үү?

Шалтгаан нь энгийн…
Ээжүүд найзаасаа аав, ээжээсээ айсан, ичсэн, тэжээж чадахгүй болохоор гээд хүн итгэмээргүй энгийн шалтгаануудыг ярьж байдаг. Хүүгээ бурханд буцааж өгөөд, өөрөө шоронд явж байхын оронд эх нялхасын яслид өгөх, ээж болж чадахгүй эхчүүдэд учирлах, эмчтэйгээ ярилцах, аль нэг төрийн бус байгууллагад хандах гээд маш олон аргууд байна. Манай Монголд эрүүл мэндийн салбар хоцрогдмол гээд шүүмжлэх хүмүүс олон ч ээж нь хүүгээ хөдөө хаяж, осгож хөлдөөхдөө тулаагүй л байна. Нийгмийн амьдралаас шалтгаалсан гэж шалтаглах хүмүүс олон ч ажилгүйдэл, ядуурлаас айж зугталгүй алаг үрээ тэврээд, хүүхдийнхээ төлөө хичээж тэмүүлж байгаа мянга мянган ээжүүдийн сэтгэлийг бид хаашаа хийх вэ? Танд ямар хариулт байна.

Б.Соронзон



URL:

Сэтгэгдэл бичих