ДЭМБ-аас Эбола вирусын оношлогооны аппарат хүлээлгэн өглөө

13436_942

Эбола вирус маш хурдацтай тархаж байгаатай холбогдуулан ДЭМБ боломжтой бүх арга хэмжээг авж байгаа билээ. Тийм ч учраас вирусын тархалт бүртгэгдээгүй байгаа улс орныг энэ вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд оношлогооны аппаратыг хүлээлгэн өгч байгаа юм байна.

Манай улсад эбола вирусын халдвар бүртгэгдсэн гэх худал таамаг мэдээллүүд цахим хуудсаар тархаад байсан юм. Харин энэ талаар ЭМЯ-ны сайд Д.Удвал болон холбогдох мэргэжлийн хүмүүс сая хэвлэлийн хурал хийлээ.

Тус хурал дээр цахим хуудсаар яваад байгаа Баянхонгор аймагт эбола вирус бүртгэгдсэн гэдэг нь худал ташаа мэдээлэл юм гэдийг онцолсон юм.

Мөн түүнчлэн уг хэвлэлийн хурлаар ДЭМБ манай улсад эбола вирусын халдварыг бууруулах болон урьдчилан сэргийлэх үүднээс вирусыг оношлох оношлогооны аппаратыг хүлээлгэн өглөө. Дээрх аппаратыг ЭМЯ-ны сайд Д.Удвал “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-д хариуцуулан өгөв.


URL:

Сэтгэгдэл бичих