Эмчийн дүрд хувирсан хулгайч нарыг баривчилжээ

emch1Дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв зэрэг эмнэлэгт халад өмсч эмчийн дүрд хувиран хулгай хийдэг байсан хэсэг бүлэг хүмүүсийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Тэд хөл хөдөлгөөн ихтэй, олон эмчтэй эмнэлгүүдэд цагаан халад өмсч ордог байсан байна.

Улмаар эмч нарыг өрөөнөөсөө гарах хооронд нь өрөөнд нь орж утас, түрүүвч зэргийг нь хулгайлдаг байсан гэнэ. Мөн өвчтөнүүдийн өрөөгөөр хэсч эзэнгүй тасгаас хулгайлж болох зүйлсийг нь хулгайлдаг байсан байна. Үүгээр ч зогсохгүй өвчтөний биеийн байдлыг асууж, зөвөлгөө өгдөг байжээ.

Тэд эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдээс гадна ЭМШУИС-ийн оуютан мэт жүжиглэж тэдэнтэй хамт лекцэнд нь сууж хулгай хийдэг байжээ. Энэ хэрэгт нийт 12 хүн сэжиглэгдээд байгаа бөгөөд одоогоор Цагдан хорих 461-р ангид хориод байгаа ажээ. Сэжигтнүүд 20-25 насны залуус байсан бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих