Д.Ганбат: Хүссэн болгон дуртай газраа хайгуул хийх боломжгүй

1209-44wefw4990

Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд Хүслэнтэйн Аман гол гэдэг газраас Хятад улсын Этипод компани хүрэн нүүрс олборлохоор А тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас авчээ.
Харин нутгийн иргэд лицензийг хүчингүй болгож өгөхийг аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас хүсчээ. Баян-Өндөр суманд ойролцоогоор Уул уурхайн хайгуулын 12 лиценз олгогдсон аж.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Хүссэн хүн нь дуртай газраа хайгуул хийнэ гэж  ерөөсөө байхгүй. Хайгуулын лиценз, ашигт малтмал ашиглах А лицензийг авахын тулд  орон нутаг, ард иргэдээс, цаашлаад ЗГ-т техник, технологи гээд бүх зүйлээ танилцуулж байж хамгийн хурдандаа таван жилийн дараа л авдаг. Тэрнээс биш хэн хүссэн нь хайгуул хийх эрхгүй” гэсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих