МУГЖ Г.Урнаа “Театр бол толь юм” /Ярилцлага/

- Сайн байна уу? Юуны өмнө театрынха талаар яриагаа эхлэх үү?

  • Сайн сайн байна уу? Мэдээж тэгэлгүй яахав. Манай театр Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит театр юм. Театр бол академик теарт учраас их сайхан газар гэж би боддог. Дандаа сайн сайхан гэгээлэг бүхэн энэ театр бий болж байдаг.

-Улсын Драмын эрдмийн театраас 11 сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаад байгаа билээ. Ер нь ямар ямар жүжгүүд тоглоход вэ?

Энэ бол маш сайхан арга хэмжээ юм. Манай театраас өөрийн үндэсний сор болсон түүхэн жүжгүүдээрээ үзэгчдийнхээ сонорыг мялаах гэж байгаа. Үүнд:Б.Цогнэмэхийн зохиол төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр үзвэрийн жилийн нээлтийн тоглолтоо хийж үргэлжлүүлэн Б.Шүүдэрцэцэгийн зохиол УГЗ Б.Баатарын найруулга “Ану хатан”,  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол СТА Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан” УГЗ Ш.Гүрбазарын зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”,   Д.Равжаагийн “Саран хөхөө”  зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчиддээ бэлэг барих гэж байгаа.

-11 сарын 7-нд театрын үзвэрийн нээлтийн үйл ажиллагаа болно. Энэ үед ямар ямар арга хэмжээ болох вэ?

-Энэ үеэр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэж дара нь театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчидээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж уран бүжигчдийн  болон морьтон баатруудын үзүүлбэр зэрэг олон олон үйл ажиллагаа болно.​

- Таны хувьд саяхан найруулагч Э.Ёндоншарав-ын “Буруугуй буруутан жүжиг”-т нэгэн эмэгтэйн дүр бүтээсэн. Энэ дүрийн хувьд

  • Энэ бол гайхалтай бүтээл. Залуу найруулагч найруулж,  маш өвөрмөц шийдлүүдтэй ер нь бол их содон бүтээл болж чадсан гэж би хувьдаа дүгнэдэг. Жүжгийн хувьд нийгэмд тулгараад байгаа тэр дундаа бид хэн нэгний өмнө буруу үйлдэж хийчээд хийгээгүй, гэмгүй явдаг тухай өгүүлдэг. Миний дүрийн хувьд маш ихэмсэг хэрнээ энгийн, зоригтой бизнесмэн эмэгтэйн дүр.

-Театраас  бэрсэг жүжгүүд тавьж нэг хэсэг үзэгчиддээ бэлэг барьж байлаа. Энэ жүжгийн талаар, та ямар жүжигт тоглов оо?

  • Саяхан манай театраас долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмж, долоон өөр жүжиг долоон өөр найруулагч гэсэн маш гайхалтай  бэсрэг жүжгүүд тавигдсан. Уг бэсрэг жүжигт Зохиолч- А.Ванпилов Найруулагч- Б.Мөнхдорж  / УГЗ , МУАЖ/ Зураач- Т.Аянга /СТА/  бүтээл “ Хэрээт төгөл”  эмгэнэлт жүжигт Анна Тимофеевна-гийн дүр бүтээсэн.

-Жүжигчин хүнд дүр бүтээх бол маш чухал байх. Таны хувьд эмгэнэлт, уянгын гээд олон бүтээлд дүр бүтээхэд ?

  • Зохиолоо уншихад л өөрөө дүрээ олдог. Тэр үүднээсээ судалгаа хийж,  найруулагчтайгаа зөвлөлддөг. Надад оногдсон дүр бүхэн чухал. Эмгэнэлт, уянгын дүр бүтээхэд бол асар их ялгаатай. Ер нь бол ямарч бүтээл маш их хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд бий болдог гэж би боддог. Мөн сургуулалт хийж байхад далд санаа орж ирдэг.

-Ер нь жүжгийн бэлтгэлийн үед болон найруулагчтайгаа яаж ойлголцдог вэ?

  • Найруулагчаасаа зохиолоо гардан авснаас эхлээд л надад маш том хариуцлага оногддог. Тиймдээ ч бид зохиолоо уншаад л өөрийнхөө дүрийг олж мэддэг юм. Жүжигт бол үгийг тоглох биш үгийн цаад санаа үзэгчддээ хүргэж өгөх нь маш чухал. Бэлтгэлийн үед л найруулагчийнхаа юу хэлэх гэж байгааг  илүү сайн ойлгодог доо. Түүндээ түшиглэн л дүрээ бүтээж эхэлдэг.

-Театр ирсэн зочидоо хандаж хэлэхэд

  • Театр бол толь юм. Ирсэн зочид, залуучууд маань өөрийнхөө амьдралыг олж хардаг болов уу?. Мөн ухааралыг олж авдаг болов уу? Гэж боддог.

О.Буянаа

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих