Ардын арми / I-р хэсэг /
1921 онд Ардын хувьсгалын ялалтын төлөө явуулсан тэмцллйн шуурган галын дунд жанжин Д. Сүхбаатарын удирдлагаар Монголын Ардын Армийг үүсгэн байгуулсан юм. МАН-аас 1921 оны эхээр Ардын партизан цэрэг элсүүлэх тухай гаргасан тунхаг бичигт: «Тус нам, барон Унгерн ба гэминг дийлэх ардын цэргийг байгуулна. Бид Монголд ардын засгийг байгуулж эрх чөлөөг олгохыг зорино. Монгол нөхөд өө! Битгий хууртагдагтун! Бүү төөрөлдөгтүн! Манай ардын цэрэгт элсэгтүн! Та нарыг их үйлсийн төлөө уриална. Амар амьдрах тайван цаг ирнэ> гэж уриалын дууджээ. Үүний дараа Д. Сүхбаатар нар монголын хойд талын хошуу нутгнйн ардуудтай уулзаж эрх чөлөөний төлөө тэмцэх журажт цэргийг байгуулах тухай намын бодлогыг ухуулан таниулж хил орчмын Чагтай, Хүдэр, Хяраан зэрэг харуулын ардуудаас элсүүлэн сайн дурын партизан цэргийн тавиад хүнтэй отряд байгуулжээ. Удалгүй партизан цэргийн тоо 100 гаруйд хүрсэн тул Ардын партизан цэргийн анхны хороог байгуулж даргаар нь Б.Пунцагийг томилжээ.
Энэ хороо Орхон, Сэлэнгийн бэлчир Алтан гэдэг газар төвлөрч байв. 1921 оны 2 дугаар сарын 9-нд Ар Хиагтад болсон хувьсгалчдын зөвлөгөөнөөр партизан цэргийн отрядыг өргөтгөн бэхжүүлэх тухай асуудал хэлэлцэж партизан цэргийг Ардын журамт цэрэг гэж нэрлэхээр тогтон Д. Сүхбаатарыг Ардын журамт цэргийн жанжнаар томилжээ. Мөн зэвсэгт бослогод бэлтгэх ажлыг улам эрчимтэй болгох, ардын журамт цэргийн тоог түргэн хугацаанд олшруулах тухай уриалга гаргажээ. Энэхүү уриалгыг манай орны дарлагдсан ард түмэн, ялангуяа хойд зүгийн хошуу харуулын эх оронч хүмүүс халуун дотно хүлээн авч журамт цэрэгт олноор элссэнээр 1921 оны 3 дугаар сарын эхээр Ардын журамт цэргийн тоо 400 гаруйд хүрчээ.
Ардын Армийн зэвсэг техник өчигдөр, өнөөдөр
1921 оны 3-р дугаар сарын 1-3 нд болсон Монгол Ардын Намын анхдугаар их хурал ард түмний зэвсэгт бослогыг ойрын хугацаанд бэлтгэн явуулах тухай түүхт шийдвэр гаргаж Ардын журамт цэргийн штаб байгуулж журамт цэргийн жанжинд Д.Сүхбаатарыг сонгосон байна. Намын Төв Хорооны удирдлагаар 1921 оны 3-р дугаар сарын 13-нд цэргийг дөрвөн хороо болгон зохион байгуулж Ардын журамт цэргийн анхны дөрвөн хорооны даргад Б. Пунцаг, О.Цэрэндорж, Ц. Хасбаатар, Ч. Базарсад нарыг томилсон байна. Мөн Намын Төв Хороо, Ардын Түр засгийн газрын хүсэлтээр Зөвлөлт Орос Улсаас цэргийн зөвлөх мэргэжилтэн сургагч нарыг урьж ирүүлсэн бөгөөд 1921 оны III сарын 12-нд Зөвлөлт Орос Улсын Улаан Армиас уригдан ирсэн П. И. Летвинцовыг Ардын журамт цэргийн ерөнхий штабын даргаар томилон ажиллуулжээ. Их жанжин Д. Сүхбаатар Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөг боловсруулж, хориглосон давуу хүчтэй дайсныг гурван талаас нь хагас бүслэн их буу, пулемётын галаар гэнэт хүчтэй цохилт өгч дараа нь морьт цэргийн ангиудын дайралтаар бут цохихоор бэлтгэсэн байна. Ардын журамт цэргийн ангиуд 1921 оны 3 дугаар сарын 17-ны орой Алтангаас хөдөлж Xиагтын ар талын Эрээн нуруунд хүрч байлдаанд ороход бэлэн болжээ.
Ган төмөр сахилга бат, эрүүл чийрэг бие бялдар
Хиагтад байсан Хятадын цэрэг Ардын журамт цэргээс тооны хувьд 25 дахин давуу байв. Ардын журамт цэргийн ангиуд хүч тэнцвэргүй ширүүн тулалдаанд өдөр шөнийн турш эрэлхэг зоригтой байлдсаны дүнд дайсны гол хүчийг бут ниргэн хөөн зайлуулж 3 дугаар сарын 18-ны шөнийн 24 цагт Хиагт хотыг дайснаас чөлөөлж анхны том ялалт хийсэн юм. Энэ өдрийг Монголын Ардын Армийн баярын өдөр болгосон билээ.
Эх сурвалж: “Хүүхэд-Залуучуудын нэвтэрхий толь” Боть I
URL: