Украины зүүн нутгийн зэвсэгт мөргөлдөөнд амь эрсдэгсдийн тоо 4000 давав
КИЕВ. /Voice of Russia/. Украины зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 4000 гаруй хүн амиа алдсан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдэлд дурджээ.
Уг мэдэгдэлд “Хамгийн сүүлд есдүгээр сарын 29-нд авсан мэдээллээс үзвэл, Украины зүүн нутагт 4035 хүн амиа алдаж, 9336 хүн шархадсан байна” гэжээ.
Украины зүүн нутгийн хүмүүнлэгийн байдал түгшүүртэй хэвээр байна. Оршин суугчид нь хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, эм тариа болон хэрэгцээт зүйлсээр хомдсдож байгаа аж.
Г.Доржханд МОНЦАМЭ
URL: