Б.Шүүдэрцэцэг: “Хулан хайрын тууж-5″
Харин Хулан байгаа юм байгаагаараа гэсэн шулуун зантай хvн болохоор “Яадаг юм. Yнэн юмыг хайш нь нуухав.” гэсэн шинжтэй байсан нь Анандад дэндvv гомдолтой санагджээ. Хаалга савах чимээнээр угаалгын өрөөнд байсан Цэндээ хаалгаар айсан туулайн нvд гарган болгоомжтой шагайж байна. Ананд: -Миний дvv , ээжийг асуувал намайг оройтно гэсэн гэж хэлээрэй гэчихээд гарах гэснээ орон дээр лагхийн суув. Хуланг сэтгэл тайвшруулах ямар нэг аятайхан vг хэлэх байх гэж хий горьдсондоо тvvн шиг хаалга саван гараад явчихаж чадсангvй. Гэтэл өрөөнд салхи татуулан орж ирсэн Хулан хvний урманд тvvнрvv ганц аятайхан харц ч шидэлгvй гоёлын ширээндээ суун vсээ сэнсдэж гарлаа. Орон дээр толгойгоо барин суугаад хулгай нvдээр тvvн рvv хялам хийн харж байсан Ананд сэнсний шунгинах дуунд тэвчээр алдаж vсрэн босоод “Би өнөө орой ирэх ч vгvй” гэхэд Хулан “Дураараа л болтугай” гэж хэнэггvй дуугарчээ.Уур нь гарахад бэлэн байсан залуугийн сэтгэлрvv энэ vг хувин дvvрэн хvйтэн ус цацчих ши г л санагдав. Ананд хvрмээ шvvрч аваад хаалга саван гарч одлоо. Гадаа хаврын хавсаргатавин улаан шороо шуурч байлаа. Залуу гараашнаас машинаагаргаад хаачихаа ч мэдэхгvй мөртөө ухасхийн хөдлөв. Сэтгэл нь хоосрон цээжин дээр нь нэг юм тээглэчихээд байлаа. “Хайр гээч нь намайгаа бас л дахин зовоохоор.. ” гэж нэгэн яруу найрагчийн шvлэг байдагсан. Нээрээ л хайр гэдэг юм хvнд жаргалаас илvv зовлон авчирдаг ажээ. Сарын өмнө Хулангийнд байхад сэтгэлд нь бугшсан тэр шарх сэдэрсэн ч юм уу, амьдрал тvvнд даанч утгагvй санагдаж байлаа. “Энэ охин надад vнэхээр сэтгэлгvй юм байна даа. Би л дандаа өмнө хойно нь ороод л доошоо ороод байдгаас биш Хулан хэзээ намайг гэж байлаа. Гэтэл одоо элдвийн юмнуудын захиа махиа ч гарч ирж байх шиг. Би ер нь өөртөө хайргvй хvнийг хичнээн царайчлах юм бэ. “Больё. Больё” гэж бодсоор хотын төв гудамжаар давхиж явлаа. Гэтэл аз болж Батхаан гэдэг найзаас нь мессеж ирэв. “Aagii manaid hureed irj chadah uu?” гэжээ. Хулантайгаа муудалцчихаад юу хийх, хаачихаа мэдэхгvй ёстой л гудамж метрлэж явсан залууд татгалзах юу байхав. Батхааных Их дэлгvvрийн хажууханд дөчин мянгатын нэг хуучны байранд суудаг билээ. Анандыг тэднийд ороход Батхаан өрөөндөө бас нэг найзтайгаа хамт тамхины утаанд живчихсэн сууж байв. -Hy . -Hy .Come on, come on. /Ороод ир / Эр хvн. Авгайтай хvн гэхэд гуравхан минутын дотор ингээд хvрээд ирдэг. За юу уух вэ? гэсээр Батхаан өрөөнөөсөө гарч ирлээ. Ийнхvv монгол англиар хольж ярьдаг нь тvvний имиж билээ. -”Cass” байна уу? -Yes гээд Батхаан галт тогооны өрөө рvvгээ алхав. Ананд тvvнийг зvгээр л Баагий гэж дуудна. Тэр бол багын найзуудынх нь нэг. Баагий өөртэй нь адилхан сэхээтэн айлын эрх банди нарын нэг билээ. Анандыг Хулантай vерхэхэд хамгийн их дургvйцсэн хvний нэг бол Баагий. “Чам шиг номын хvнд Хулан шиг ихэмсэг охин дэмий дээ. Галтай дөлтэй нээлттэй охин л чамд таарна” гэж тэр хэлж байсан юм. Гэвч хайр гэдэг юм хvнд хэлж ирэх биш дээ. Дараа нь бас тvvнийг хvvтэй болоход нь хvн бvр баяр хvргэж байхад Баагйи л ганцаараа “За найз минь чи ингээд өөрөө хvvхдээрээ байж хvvхэдтэй болоод ёстой дөнгөнд орлоо доо” гэж палхийтэл хэлж билээ. Батхаан рок хөгжмийн улаан хорхойтон. Тvvнээсээ ч болдог юмуу. Хvмvvсээс дандаа этгээд гажууд зан гаргана. Хvмvvс инээж байвал тэр хөмсөг зангидаад зогсч байна. Амьтны дургvйцэн ярвайхаар юм тvvнд болохоор таалагдаж байх жишээтэй. Ямар сайндаа л өрөөнийхөө ханын цаасыг хуулж хаяад улаан будгаар Курт Кобейн, Рок-2000 гэх мэт элдвийн юм сараачин чимэглэж байхав.Тэр Курт Кобейнтэй адил хэдийгээр тийм этгээд зантай ч найзууддаа vнэнч, хvч доройчуудад дээрэлхдэггvй зөөлөн сэтгэлтэй хvн. Энэ чанар нь Анандад их таалагдана. Хэдийгээр эрт хvvхэдтэй болсныг нь шууд буруутгасан ч Хуланг эргэх бvрд нь Анандад хань болж төрөх рvv шогшин, бас хvvг нь гэртээ гарахад хамгийн тvрvvнд эргэж очсон хvн Баагий билээ. Хамгийн инээдтэй нь хорьхон хоносон нялзрай хvvд бялтаар бууддаг, бараг дэлэм хэрийн том тоглоомон буу бэлэг болгон өгсөнийг Хулан шоолж, элгээ хөштөл инээжээ. Хөргөгчнөөс цэв хvйтэн пиво авч ирсэн Баагий: -За найз аа. Чиний нөгөө зарах гээд байгаа машиныг миний найз сонирхоод байна. Танилц, Мөөгий гэдэг юм гэхэд тvvний найз гэхээргvй цэмцгэр хувцасласан туранхай залуу: -Мөнхжин гээд гар барив. -Ананд -Тэр машинаа хэд гэж байгаа юм? -Хэдхэн хоногийн өмнө зарчихлаа гэхэд нь. Баагий: -Өө за за. Би чамд машинаа зарахад чинь туслая гэж бодсон юм. Тэднийг ийнхvv пиво ууж ам халан суух vеэр Золтуяа Анандынх руу утасдав. Цэндээ охин утас авчээ. -Анандтай ярья. -Ах байхгvй. -Өө, Золтуяа эгч нь байна. Ах нь хэзээ ирэх бол? -Та гар руу нь залгахгvй юу. Хэзээ ирэхийг нь мэдэхгvй. Уурлаад л гараад явчихсан ш дээ. Бодсон санаснаа нууж сураагvй хөдөөний охин энэ vгээрээ, Золтуяаг ямар их баярлуулснаа мэдсэнгvй. Хvсэн хvлээсэн мөч нь иржээ. “Хулан гуайтай хэрэлдчихэж. Одоо миний хөдөлдөг цаг. Урнаагийн өрөө олдох болов уу.” гэж хоромхон зуурт элдвийг гялсхийтэл эргэцvvлээд Золтуяа утсаа шvvрч авлаа. Цаг оройн долоо өнгөрч байв. Анандын гар руу залгалаа. Дуугаа зөөлрvvлж тун энхрийхэн өнгөөр: -Сайн уу? Золоо байнаа. Утасны цаанаас хайртай залуу нь урьдынхаасаа илvv уриалгахан дуугарч байнаа: -Хvvе, ямар сонин хvн бэ? Юу байна? Золтуяа эхлээд бяцхан Очироо хvvг нь, дараа нь Хуланг асуун тойруулсаар: -Аагий чи завтай бол тус хvргээч. Манай нэг найзын төрсөн өдөр “Драгон”-д болох юм аа. Намайг гучин минутын дараа хvрээд ир гэсэн. Жоохон бэлэг авчихсан чинь таксины мөнгөгvй болчихлоо. Намайг “Драгон” хvргээд өгч чадахгvй биз? Нялх хvvхэдтэй хvн амжихгvй бол яахав ээ. Эр хvн гэдэг ийм vедээ энхрийхэн аашилсан эмэгтэй хvнийг цаашаа гэдэггvйг Золтуяа мэдэлгvй дээ. Хориод минутын дараа “Цэцэг” төвийн vvдэнд Анандын хар “Benz-200″ ирж зогслоо. Золтуяа энэ уулзалтанд сайн бэлтгэжээ. Будаг шунхаа багасгаж, тамхи vнэртэхээс сэргийлж, амаа угаан “Dirol” бохь хvртэл зажлав. Ананд будмал охидод дургvйг тэр сайн мэднэ. Тэр хоёр ойр зуурын юм ярилцсаар “Драгон” дээр ирэв. Ананд бvсгvйг найзуудад нь хvргэж өгөхөөр хамт орлоо. Золтуяа найзуудаа эрсэн хvн болж жаахан явснаа ийш тийш хэдэн мессеж бичиж vзээд: -Өө, яасан өөдгvй амьтад вэ. “Жулиана” дээр хvрээд ир гэнээ. Ёо, ёо толгой өвдчихлөө. Ер нь больдог ч юм уу. Уучлаарай найз аа. Чамайг дэмий баахан явуулчихлаа. Би автобусаар харьчихъя. Тэр найздаа бие муудсан гэж хэлээд бэлгийг нь маргааш өгчихөөс хэмээн хоромхон зуур шалтгаан зохиочихлоо. Ананд мэдээж Золтуяаг гэрт нь хvргэж өгөхөөр боллоо. Тэгснээ нэг л мэдэхэд тэр хоёр хvн цөөтэй аятайхан зоогийн газар ирчихэв. Золтуяа юу ч мэдээгvй царайлан “Хулан уурлах байх. Чи харь харь” гэж байсан ч vдшийн 11 цаг өнгөрч байхад тэр хоёр тэндээс гарлаа. Хуланд гомдож “Би ер нь яасан ч яадаг юм” гэж бодсон Анандын уусан пиво толгойд нь гарчээ. Золтуяа “ОО”-ийн өрөөнд очиж Урнаа найзтайгаа яриад, хөлсөлдөг байрных нь тvлхvvрийг авчруулжээ. -Чи манайхаар ороод гарахгvй юм уу гэж нvд нь тормолзон эрхлэнгvй хэлсэн Золтуяад Ананд татгалзаж чадсангvй. Гэрт нь орох юм байх гэтэл хvнгvй ганц өрөө байр байх ажээ. Золтуяа vнэхээр хөгжилтэй яриа өрнvvлж чаддаг бvсгvй байлаа. Тэр өрөөний ганц өөдтэй хогшил болсон том зөөлөн диван дээр нэг л мэдэхэд тэр хоёр vнсэлцээд хэвтэж байлаа. Золтуяагаас нэлээд нялуун vнэртэй духи анхилж зузаан уруулаараа туйлын шуналтайгаар озно. Ананд Хулангаас ийм халуун янаглал хvртэж байсан эсэхээ мэдэхгvй юм. Бvсгvй зvгээр л vнсэлцээд тvvнийг хvлээж тэнгэр харан хэвтсэнгvй. Yс толгойг нь нэг гараараа энхрийлэн илж, нөгөө гар нь хувцаснуудыг нь шалмаг тайчсаар залууг нvцгэлчихлээ
Харин Анандыг хаалга саван гарсны дараа толинд харан vсээ сэнсдэж суусан Хулан босч цонхоор сэмхэн харжээ. Зориуд хойноос нь дуудахгvй юм шvv гэж гvрийсээр гараад явсан хойно нь болохоор тэссэнгvй харсан нь тэр. Мань эр гараашны хаалгаа хvртэл саван их л бухимдуу байгаа харагдах аж. Бvсгvй санаа алдаад цонхноос холдов. Анандын аав, ээж хоёрыг тэднийд очиж бэр гуйсан орой “Энэ тоглоомыг дуусгаад vзье” гэж шийдсэн нь зөвдсөн vv, буруудсан уу гэдэгт тэр эргэлзсээр байлаа. Эмэгтэй хvн өөрийнхөө хайртай хvнтэй биш өөртөө хайртай хvнтэй суувал жаргадаг гэж олон хvнээс сонссон нь худлаа юм гэж vv? Ананд тvvнд vнэхээр хайртай. Харин өөрөө тvvнд тэр их харйынх нь хариуд өгөх юм бийсэн бил vv? Хэзээ ч олны дунд урсгалаараа аялдан дагаж явах дургvй өөрийн гэсэн бодолтой өссөн атал амьдралаа шийдэхдээ дэндvv тэнэг болчимгvй алдаа гаргасныгаа яах вэ? Уг нь Хулан Анандтай сууна гэж анхандаа огт бодож яваагvй. Сэтгэлдээ эртнээс хайрлаж , хvлээж явсан хөвгvvн нь гэнэт холын холд яваад өгөхөд нь ганцаардсандаа л Анандыг цаашаа гээгvй. Тэгээд ч эмэгтэй хvний сэтгэл хаврын хайлмаг цас шиг уяхан байдаг болохоор олон жил хойноос нь гvйсэн тvvнийг бас өрөвдсөн ч биз. Тэгээд дэндvv халуунаар өөрт нь тэмvvлсэн Анандыг хорьж дийлэлгvй өвөртөө оруулчихсан. Уг нь Хулан анхнаасаа халгаахгvй цааш нь тvлхээд байсан бол ч Ананд хvлээгээд л тэвчээд л явах байсан. Гэтэл тэр өөрөө л нэгэнт анхны хайр минь бvтээгvй юм чинь яадаг юм гэсэн хэнэггvй зангаар, бас сониучхан хvсэлдээ хөтлөгдөөд ч юм уу, охин биеэ тvvнд өгчихсөн. Анхандаа ч “Trust” энэ тэр хэрэглээд жирэмсэн болчих вий гэж сvрхий хамгаалдаг байснаа нэг удаа тооцоо алдаад гэнэдчихсэн юм. Хvvхэдтэй болсон нь Анандад “Одоо л Хулан минийх боллоо” гэсэн бөөн баяр хөөр авчирсан бол бvсгvй харин яахаа мэдэхгvй ацан шалаанд орсоор өдий хvрсэн нь энэ. Уг нь Монголд Их сургуулиа төгсчихөөд бусад залуусын л адил Америкт ч юм уу европт очиж сурах далдын бодолтой, аав нь ч Англид байдаг андтайгаа ярилцаад охиноо тийш нь явуулахаар тохирчихсон байсан юм. Гэтэл өөрөө нялхаараа шахуу байж хvvхэдтэй болж гэрийнхэн нь бөөн сандралд ороход Должин эмээ нь “За яадаг юм, эцэггvй хvvхэдтэй болчихсон биш. Та нар өөрсдөө бас л 20 хvрээд шахуу л Хуланг гаргаад надад орхиод хойшоо явцгаасан биз дээ” гэж ач охиноо ёстой л Матросов шиг цээжээрээ хамгаалж билээ. Харин хvvхэдтэй болсноо сонсоод цаглашгvй их баярласан Ананд тvvнийг япон ресторанд урин шарсан хавчаар дайлж “Одоо хоёулаа тусдаа гаръя. Манай өвөөгийн байр миний нэр дээр хоосон байдаг юм” гэж шалахад нь Хулан “Гэрээсээ ийм хурдан явмааргvй байна. Тусдаа гаръя гэвэл надад ч байр бий .Хvvхдээ гарсан хойно болъё” гэж аргалаад өнгөрөөсөн билээ. Шуудхан хэлэхэд тvvнд Анандтай хоёулхнаа байх хvсэл огтхон ч төрөхгvй байсан юм. Гэтэл хvv төрөнгvvт Анандын аав нь ачийгаа гэртээ гаргаж асарна гээд Хуланг бас сандаргасан. Анандад vнэндээ бол ямар ч сэтгэлгvй байж яаж гэрт нь очоод яаж айлд амьдрах юм бэ гэж дотроо нэлээд тvгшиж байснаа бодоход их инээдтэй. Гэтэл өөр хvний хvvхдийг гаргачихаад төрөхөд байхад нь хожимох гэхэд дэндvv хожимдсон хойно Тvвшин гэнэт Америкаас утасдсан нь, хайртай гэдгээ хэлж чадаагvй явснаа ярьсан нь тvvний зvрх сэтгэлийнх луужинг Анандын зvг эгнэгт эргэх аргагvй болгочихсон билээ. Тэгсэн мөртөө одоо л Анандаас больчихъё гэхээр нэгэнт алсад явчихсан, т эгээд ч тvvнийг хvнтэй суучихсан гэж бодож байгаа Тvвшинд өөрийгөө юу гэж ойлгуулах юм бэ. Хvний хvvхэд гаргачихсан Хуланг тэр хvлээж авах ч юм уу, vгvй ч юм уу. Аав, ээждээ юу гэж ч хэлэх юм бэ? Би Анандад хайргvй юм аа , тэгэхээр одоо тэрэнтэй суухаа болилоо , жинхэнэ хайртай залуу маань Америкт байгаа юм, тэр надад хайртай гэдгийг нь сая л мэдлээ гэх vv? Солиотой юм. Хулангийн хувьд бодоод бодоод ямар ч өөдтэй гарц олж чадалгvй, “галт тэрэг” vнэхээр хөдөлчихсөн байсан болохоор Анандынд ирж суусан. Хоёр талаас эцэг эх нь ярилцаад зун хуримыг нь хийж тусад нь гаргахаар болсон. Гэтэл нөгөө захиа гараад ирдэг. Анандын гомддог нь ч аргагvй. Тэглээ гээд Хулан яах билээ. Хvний гомдсон сэтгэлийн шархыг худал vнэн vгээр хуураад өргөс авчихсан юм шиг эдгээчхэж болохгvйгээс хойш .Хулан ийнхvv бодолд автан зогссоноо компьютер асаан оюутны илтгэлийн уралдаанд оролцох гэж эхэлсэн юмаа бичихээр шийдлээ. 1991 оны шинэ Yндсэн хуулийг хуучинтай нь харьцуулсан сэдэв сонгоод гарчигнаас хэтэрч чадалгvй орхисон тул тэр илтгэлээ бичсээр нэг л мэдэхэд цаг гаруй толгой өөд таталгvй суучихсан байв..Цаг шөнийн 11 өнгөрчихжээ.Ананд ирэхгvй л байв. Харин Ганхуяг ирээд хоолоо хийчихсэн бололтой гал тогооны өрөөнөөс “Хоолоо идээрэй ” гэж хэд дуудаад чимээгvй боллоо. Тvvнд хоол идэх өчvvхэн ч дур байсангvй .Бодвол Цэндээ л очиж хоол хамт идсэн биз.. Хулан ганц аяга хар кофе уугаад хvvгээ хөхvvлчихээд тэврээд хэвтлээ.Хvv нь сэрж гангар гунгар хийнэ.Хvvгийнхээ хvvхэолдойнх шиг бяцхан яг л эрхийн чинээхэн мантгар гарт нь долоовор хуруугаа бариулахад тас атгачихаад л хэвтээд байх нь дэндvv хөөрхөн. “Миний хvv даанч жаахан байна даа.Хэрэв ярьж чаддаг сан бол хvvтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцахгvй юу. Ингэхэд чиний аав чинь одоо хаачдаг байнаа?” хэмээн ярьж хэвтсэнээ Хулан Анандыг хэн нэгнээс харамлах сэтгэл төрөөд байгаагаа мэдэрч их л гайхав. Хардаад байгаа юм уу гэхээр биш. Хайргvй юм чинь юундаа ч хардах билээ. Тэгсэн мөртөө Ананд өдийд хаана хэнтэй юу хийж яваа юм бол гэж өөрийн эрхгvй бодогдох аж. Энэ нь хvн шvvгээндээ хадгалчихаад барагтай бол өмсдөггvй хувцаснуудаа хэн нэгэнд өгчихье гэхээр хармын сэтгэл төрөөд байлгаад л байдагтай төстэй юм уу даа.Гэтэл Ананд тvvний хувьд ердөө л хуучин хувцас юм гэж vv? Гадаа хаалганы хонх жингэнэн хадам эх нь ирэв бололтой. Удалгvй Цэрэнханд шагайн: -Миний хvv сэрvvн байна уу? Охин минь хоолоо идэхгvй яагаа вэ? Бие нь зvгээр vv? Алив миний хvv эмээдээ ир гэсээр орж ирэв.Цаана нь Ганхуяг зогсоно. Бодвол мань эр Хуланг хоолоо идээгvй энэ тэр гэж эхнэртээ илтгэсэн биз. Хулан хvvгээ тэврэн өндийж : -Зvгээр ээ. Өдөр юм идчихсэн гээд хvvгээ эмээд нь өгөв.Энэ vеэр аав нь утасдаж ” С.Нарангэрэл докторын шинэ номыг авчихсан шvv .Илтгэлд чинь хэрэгтэй бол маргааш аваачаад өгье”гээд зээ хvvгийнхээ тухай баахан асуусан нь бvсгvй сэтгэлийг нэлээд сэргээжээ. Аав нь ингээд л дандаа хэрэгтэй vед утасддаг юм шvv. Удалгvй нярай хvv уйлж, Цэндээ “Та мээмээ өгөх vv?”гэсээр Очирыг авчрав. Орой болсон хойно кофе ууснаас Хулангийн нойр хvрэхгvй л байлаа. Хvvгээ унтуулчихаад гэнэт өлсөж буйгаа мэдэж өндөг шарж идэхээр гал тогооны өрөө рvv явж байтал зочны өрөөнд байх утас дуугарчээ. Хадмууд нь утасныхаа салдаг трубкийг унтлагын өрөөндөө аваачихаа мартсан бололтой. Хулан ханын том цагийг харвал шөнийн 00 цаг өнгөрчихжээ. ”Өдийд хэн ярьдаг байнаа?Ананд юм болов уу” гэж хоромхон зуур таамаглаад утас автал “Алло, алло? Можно говорить с Цэрэнханд?” гэж нэгэн хvн оросоор бага зэрэг гадаад аялгатай асуух нь тэр. Хулан нэгэнт Анандтай хуримаа хийгээгvй болохоор аав , ээжийг нь хэн гэж дуудахаа мэдэхгvй их л хэцvv байдаг байв. Учиргvй л хvний эцэг , эхийг аав аа , ээж ээ гээд байлтай нь биш дээ. Унтлагын өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогшиж ”Цэрэнхандтай ярья гэнээ” хэмээн хадмыгаа дуудлаа. ”Өө, утсаа өрөөндөө оруулахаа мартчихаж. Миний хvv , хэн гэдэг хvн юм бол ?” гэсээр Цэрэнханд утас руу очлоо. ”Мэдэхгvй ээ, гадаадын хvн л байсан…” гээд Хулан гал тогооны өрөөнд орж хаалгыг нь хаав.Тэр цай ууж, өндөг идэн тэнд хэсэг ганцаар бодлогошрон суугаад босч гэрлийг нь унтраагаад нойрны эм барьсаар өрөө рvvгээ алхтал Цэрэнханд утсаар ярьж байсан газраа ухаангvй хэвтэж байх ажээ. Хулан ч барьж явсан эмээ шидчихээд гvйн очлоо. -Та яав аа? гээд толгойг нь өвөр дээрээ авч, духыг нь дарж vзвэл бvлээхэн , сормуус нь vлмэдэг чичирхийлж байх ажээ. -Яанаа, ээж ухаан алдчихжээ гэх дуунаар Ганхуяг, Цэндээ хоёр ч гарч ирэв. Цэрэнхандын амьсгаа нь тасалдан, царай нь шохой шиг цав цагаан болжээ.Саяхан л инээмсэглэн утас авч байсан хvн одоо хэдхэн хормын дотор ингээд ухаангvй хэвтэж байна гэдэг Хуланд vнэхээр санаанд багтамгvй байлаа. -Хандаа хөгшөөн , яачихав аа гэсээр нөхөр нь барьж явсан сонингоороо нэг сэвснээ , сандчин өндөлзөж Тvргэн дууддаг юм уу?За байз , цээжийг нь хvйтэн усаар шавшаарай охин минь.“гээд утас шvvрэн авч: -Байна уу? Хотын тvргэн vv ?46 настай эмэгтэй ухаан алдаж уначихаад байна.Гэнэт .За , та нар тvргэлээрэй гэж хашгичин яриад “Эх нь vхэх гэж байхад энэ Ананд гэж нэг юм хаачдаг байнаа ” хэмээн vглэв. Хулан : -Эмч иртэл хөдөлгөөнгvй байлгах нь дээр байх даа гэж өчvvхэн ч сандарсан шинжгvй хачин тайван асуусан нь Ганхуягийн тэр их бачимдлыг овоо намсгаад авав.Хэрэв Хулан бас л сандчаад унасан бол тvvн шиг угийн бухимдуу хvн өөрөө бас ухаан алдаад уначих ч байсан юм бил vv. Гэтэл Цэрэнханд нvдээ арай ядан нээж: -Миний хvv шvvгээнээс бамбайн ханд аваад ирээч гэж дуулдах төдий шивнээд нvдээ дахин анилаа. Тvрvvнээс хойш тvvнийг яагаад ухаан алдсан юм бол гэж гайхсаар суусан Хулан “Бамбайн ханд гэхээр зvрх нь өвджээ” гэж ойлгоод : -Цэндээ, миний дvv шvvгээнээс бамбайн ханд гэсэн бичигтэй шил аваад ир гэхэд Ганхуяг ухасхийн гал тогооноос халбага авчраад эхнэрийнхээ vсийг илснээ: -Бамбайн хандыг юунд уудаг билээ?эж Хулангаас шивнэн асуув . -Зvрхэнд уудаг гэж сонссон юм байна .Урьд нь зvрх нь өвддөг байсан юм уу?гэж өөдөөс нь шивнэн асуулаа. -Би л санахгvй юм. Нэг их өвчин яриад байдаггvй л хvн дээ. Нөгөө тvргэн нь хаачив аа гээд утсаа шvvрэв. Хойноос нь хэд хэд утасдан нэхэл дагал болж байж тvргэний эмч нойрмог нvдтэй эр орж ирлээ. Тэр коридорынхоо хивсэн дээр уначихсан эмэгтэйг гайхан харснаа vзлэгээ эхлэв.Онош тодорхой байсан бололтой. Эмч чагнуураа мултлаад “Зvрхний шигдээс байна. Аль эмнэлэгт хэвтэх юм бэ?” гэлээ. Ганхуяг эхнэрийнхээ нэгэн эмч найзыг утсаар дуудаад, хувийн “Ачлал” эмнэлэгт хэвтvvлэхээр боллоо. Хулан, Цэндээ хоёр гэртээ vлдээд Ананд руу минут тутамд залгаж байсан ч утсаа салгачихсан байв.Тэр мөчид мань эр Золтуяагийн өвөрт vхэр бууны дуунд ч сэрэхээргvй нам унтаж байсныг Хулан мэдсэн бол яах байсныг бvv мэд. Эмнэлгийн дамнуурган дээр нvд нь хагас аниатай ухаангvй шахам байгаа Цэрэнхандыг хоёр хvн аваад гарахад Хулан хvvгээ тэврэн сэтгэл нь шимширсээр vлджээ. Надад анхнаасаа төрсөн охин шигээ хандаад байхад ээж гээд дуудчихгvй яав даа гэж бvсгvй өрөвдөх , харамсах зэрэгцэн бодож байлаа. *** *** Маргааш өглөө нь Анандыг сэрэхэд толгойг нь бахиар хавчих мэт хорлолтой нь аргагvй янгинаж байгааг л мэдэрлээ. Тэр урьд шөнө юу болсныг санах гэж оролдох зуур нvдээ залхуутайяа нээлээ. Огт танихгvй өрөөнд , нэг хvvхэн гарыг нь дэрлэн цээжинд нь наалдчихсан унтаж байх юм. -За , энэ чинь хэн билээ гэж гайхсаар хvvхнийг ялимгvй тvлхвэл ангийнх нь Золтуяа байлаа. Шал мэдэхгvй хурц vнэртэй духи ханхлуулан vс нь аймаар сэгсийчихсэн энэ хvvхэнтэй унтсандаа гэнэт өөртөө дургvй нь хvрч ухасхийн босоод хувцаслах хооронд нь Золтуяа сэрчихлээ.Хайртыгаа өвөртөө оруулаад авсан хvн юу гэж буцаагаад алдахыг хvсэх билээ. Хайрын зөн совин нь тvнийг сэрээгээ биз. Тэр хоромхон зуур vсээ илээд нvцгэн цээжээ хөнжлөөр халхлан өндийж: -Өглөөний мэнд гээд хачин ялдам инээмсэглэв. Мишээж байгаа хvvхний өөдөөс хөмсөг зангиддаг эр гэж ховор биз. Ананд өөдөөс нь өөрийн эрхгvй муухан инээвхийлээд: -За би явахгvй бол болохгvй нь, пока гээд гарч одов. Гадаа хоносон машинаа онгойлгох гэтэл амьсгаадсандаа гар нь чичрээд тvлхvvрээ арай ядан шургуулсандаа өөрөө их л гайхав. Хотын аль гудамжаар яаж явснаа ч анзааралгvй давхисаар хаалган дээрээ ирээд амьсгаагаа дарах зуур “Хуланд юу гэж хэлэх вэ? За, за одоо ч өнгөрсөн” гэж дотроо бодоод хонхоо дарлаа. ГэтэлХулан биш Цэндээ хаалга тайлжээ. -Та өчигдөр хаачив аа?Хандаа эгч зvрхний шигдээс болоод эмнэлэгт хэвтсэн. Хулан эгч, Ганхуяг ах хоёр “Ачлал” эмнэлэг дээр байгаа гэхийг нь сонсоод Ананд буцаад л харайв.Өглөө босоод утсаа залгаагvйгээ сая л санав.Машиндаа суугаад утсаа асаавал Хулангийн мессеж байж байлаа. *** *** Хувийн тохилог эмнэлэг бараадаж , найзынхаа гар дээр эмчлvvлснийх Цэрэнханд өглөөний зургаан цаг гэхэд овоо vг ярихтайгаа болжээ.Хажууд нь шөнөжин удган мод шиг торойтол суусан нөхрийнхөөө улайсан_ нvд рvv харан: -Чи минь харьж хувцсаа солиод цайгаа уу даа. Харин Хуланг над руу ирвэл тахианы шөл явуулчихаарай гэж захив. Хулан ч хэдхэн минутын дараа хоолны халуун сав барьчихсан таксидан ирэв. Цэрэнханд бэрээ хараад баярлан дэрэн дээрээ өндийж: -Миний охин ороод ир гэж сулхан дуугарлаа. Тахианы тунгалаг шөл оочин жаахан тэнхээ орсон Цэрэнханд: -Хулаан, ээж нь хэд хоног босч чадахгvй нь. Москва руу яаралтай 1500 доллар шилжvvлэх хэрэгтэй байна. Миний данс руу гарын vсэггvйгээр чамайг нэвтрvvлэхгvй. Тэгэхээр миний “Виза” картнаас мөнгө аваад “Money gram”-ээр шилжvvлчих. Би чамд картынхаа нууц дугаарыг өгье. Учрыг нь чамд дараа яринаа гээд ядарсандаа дэрээ налав. Хуланд нэг л нууц хуйвалдаанд оролцох гээд байгаа юм шиг санагдсанаас гадна хvний картаар бэлэн мөнгө авна гэдэгт жаахан эвгvйцэж: -Юу гэнээ? Та надад картынхаа нууц дугаарыг өгч болж байга юм уу? Одоо Ананд хvрээд ирнэ биз. Заавал таны картнаас мөнгө авах хэрэг байгаа юм уу? гэж өвчтэй хvнээс далан долоон юм асуучихсан хойноо амаа барьжээ. Энэ хvн хэзээ ч бодлогогvй юм хийхгvй гэдэг нь ойлгомжтой. Тэр анх уулзсан цагаасаа л Хулангийн хvндлэлийг хvлээх бодсон билээ. -Зvгээр ээ.Би чамд төрсөн шигээ л итгэдэг. Миний хэлснээр л хий. Энэ мөнгө хvлээж авах газрын хаяг нь. Доор нь тэр дугаарыг биччихсэн байгаа. Миний карт цvнхэнд бий гээд нэг жижигхэн цаас өгчээ. Хулан ийм хачирхалтай гуйлт биелvvлэхээр эмнэлгээс гарч явахдаа өчигдөр шөнө утасдсан гадаад хvн, гэнэтийн зvрхний шигдээс өвчин, Москва руу мөнгө гуйвуулах энэ бvхэн бvгд хоорондоо холбоотой ямар нэгэн нууц байх нь гэдгийг ойлгожээ. Энэ бол vнэхээр Цэрэнхандын залуу насны нууц байлаа. Тэр Москвад оюутан байхдаа Хосе Игнасио гэдэг куба залуутай метроны буудал дээр танилцан vерхсэн юм. Давирхай шиг гялтганасан хар vстэй, жоготой ширтсэн тунгалаг нvдтэй тэр залуу монгол охины анхны хайрын эзэн байлаа. Москвагийн манантай намраар Лениний ууланд зугаалан, кино театр хэсэн, Калинины өргөн чөлөөгөөр хөтлөлцөн алхдаг асан олон гэрэлт өдрvvдийн дурсамж тэр хоёрын сэтгэлд бий. Ийнхvv гурван жил хайрын баланд согтуурсаар сургуулиа төгсөхийн өмнө бvсгvй хvv төрvvлэв. Оюутны байрны нэгэн жижиг өрөөнд тусгаарласан тэр гурвын амьдрал дэндvv жаргалтай байж билээ. Даанч хvv их л өвчин ороомтгой байлаа. Буржгар хар даахьтай, уртаас урт сормуустай ботгоных шиг торомгор нvдтэй тэр хvv ямар хөөрхөн амьтан байваа. Гэтэл хvvг дөнгөж ой хvрч байх vеэр Хосегийн эцэг Москвад ажлаар ирэхдээ нартай , далайтай дулаан газар бяцхан ач хvvгээ асрахаар Гавана руу аваад нисчээ. Бvсгvй хvvдээ Оргил гэж монголд нэр өгсөн байлаа. Харин эцэг нь хvvдээ Родриго гэж испани нэр хайрласан юм. Даанч сургуулиа төгсөөд алаг vрдээ очих мэдэл бvсгvйд байсангvй. Улсын зардлаар суралцсан тул эх орондоо гурван жил ажиллаж байж дараа нь баахан бичиг сачиг цуглуулан хvнд сурталтнуудыг царайчлан гvйж байж гадаадад амьдрах зөвшөөрөл авдаг цаг байсан юм чинь. Гучин жилээс ч урт санагдсан гурван жилийг хоног тоолсоор арай гэж дуусгаад нөхөр хvv хоёртоо очих гэтэл ээжийнх нь бие муудав. Хөөрхий ээжийгээ бие нь муу байхад газар дээрх ганц охин нь байж орхиод явчихаж чадсангvй. Ээжийгээ асарсаар бас нэг жилийг vдэв. Гэтэл Хосегоос захиа иржээ. Харь нутгийн бvсгvйг дөрвөн жил хvлээсэн эр Эстер гэдэг куба хvvхэнтэй гэрлэснээ бичсэн байв. Бурхан тvvнийг хайртай хvн, анхны vр хоёртой нь учруулахыг таалаагvй юм байлгvй дээ. Цэрэнханд тэр жилээ Ганхуягтай танилцсан юм . Гэвч өдий хvртэл зvрхний энэ нууцаа нөхөртөө хэлсэнгvй. Анхны хайрын эзэн Хосе нь хааяа захиа бичиж, утсаар хvvтэй нь жилд нэг яриулж зургийг нь илгээдэг байв. Одоогоос арван хэдэн жилийн өмнө ардчилал эхлэхийн өмнө бvсгvй Гаванад мэргэжил дээшлvvлэхдээ хvvтэйгээ уулзан элгээ дэвтээж билээ. Тvvнээс хойш Монгол ардчилсан улс болж, Куба коммунизмын сvvлчийн цайз болон vлдсэнээр тэр гурав ч холбоо тасарчээ. Гэтэл өчигдөр шөнө гэнэт Хосе Москвагаас утасддаг байгаа…
/Үргэлжлэл бий/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Залуу хүүгийн сэрэл гэнэт хөдөлж биеэ барих чадварүй болох нь тэр. Шууд очоод бүсгүйг дарж аваад хүчиндчихжээ. Унтаж байгаад ийнхүү гадны халдлагад өртөж хүчиндүүлсэн Урнаа би ийм юм үзээгүй. Чи яаж байгаа юм бэ гээд л онгон царайлж уйлаад цагдаа дуудна, гомдолтой байна гэж сүржигнэжээ. Батцоож ч өмнөөс нь пээдийж дууд дууд, тэр цагдаагаа. Бас онгон царайлаад байгаа юм.
Оджаргал багш та хоёрын бэлгийн харьцааг манай байрныхан битгий хэл сургуулиараа мэдэж байгаа хэмээн дарамтлах санаатай өгүүлтэл Урнаагийн ааш зөөлөрч Батцоожийн өмдийг шувтлан чинийх ямар хөөрхөн юм бэ гэснээ хөхөж гарав. Бие нь эрвэгнэн хамаг хүч чадал нь алцаан дахь шодоо руу орчих шиг болсон залуу Урнааг огцом эргүүлж бөгсийг нь нөгөөхийнхөө өмнө авчраад шургуулан хөдөлж эхэлжээ.
и ч авгай хүүхэдтэй. Тэгэхээр хоёулаа Урнааг сургуулиа төгстөл нь эр хүн шиг хувааж цохиж байя” гэжээ. Хоёр эр хүний хоорондох энэхүү нууц яриаг хөөрхий оюутан бүсгүй яаж мэдэх билээ. Хоёулантай нь сексдсээр л байгаа ажгуу. Оджаргал багшаасаа суралцсан сексийн цагаан толгойг, дөнгөж үсэглэж яваа Батцоождоо эзэмшүүлсээр явтал нэг л мэдэхэд жирэмсэн болсон байлаа…
Тэгтэл саяхан нэг балай юм болсон нь би гэж нэг гэнэн баагий ус уух гээд явжаахгүй юу тэгсэн нөгөөх чинь жорлонгийн хаалгаа хаагаагүй бөгсөө арчаад зогсжаам чинь тэгсэн би харж таараад тэр намайг харж таараад сто балай юм болжаам чинь. Сайхан хүүхний баажаахийг нь хүртэл харлаа ш дээ ха ха. Гарч ирээд хоёул аймаар бантаж тэмээ ямаа ярьж нтр ккк…