Ажилдаа төөрсөн Л.Гантөмөр сайд
Зөөлөн сандалдаа шигдээд ард олноо мартсан эрхэм БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр маань гадны хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа кофе шопын нээлтэн дээр очиж тууз хайчлаад л харагдах юм. Гэтэл өнөөдөр манай улс төр, эдийн засаг, ард түмний амьдрал ямархан төвшинд хүрчихээд л байгааг нэг нүднийхээ булангаар хараагүй мэдрээгүй сайд маань энэ мэт сайхан шоудсаар л…
Харамсмаар юм. Ийм л хүнд итгэж найдаж зөөлөн суудалд суулгах гэж ард түмэн саналаа өгсөн гэж үү хэмээн зарим нэгэн бараг толгойгоо шааж байгаа. Гайхмаар санагдах юм, нэгэнтээ л улстөрийн тогоонд чанагдаж байгаа бол журмын нөхдийнхөө хамт тэр хууль байвал батлаад, улсынхаа эдийн засгийг сэтгээх талаар толгойгоо гашилгаж баймаар юм. Эсвэл боловсролын сайдад Монгол улсын эдийн засаг болоод ард түмний амьдрал хамаагүй байдаг юм болов уу? Тэгвэл тэргүүлж байгаа салбарын хувьд ямар төвшинд явж байгаа вэ хэмээн харахад бас л хангалтгүй санагдана.
Боловсролын салбарын доголдол гээд л дээр дооргүй хэдий ярьдаг ч чухамдаа хариуцаад өөд нь татаад ажиллаж байгаа нь нэг их харагдахгүй л байна. Шинэчилж байгаа нь энэ гээд хүүхдүүдээр цаас хайчлуулж баахан бяцхан ном хийлгэдэг болсон. Жил бүр л сурагчын номын тендер, шинэчлэл гээд мөнгө эдийн засгаар хохироод л үлддэг. Тэрхүү ном хэмээн нэрлэсэн нь чанар болоод боловсрол мэдлэг олгох тал дээр нимгэн, ердөө л жилийн настай.
Яагаад гэхээр сургалтын агуулгатаа тохирохгүй /Жул/ хүүхдийн юу хүсч, сурахыг эрмэлзэж байгааг тооцолгүй баахан л дасгал ажлаар шахсан ном нэртэй ноорог цааснууд, муугаар хэлэхэд гэр хорооллын айлын гал асаах цаас л болдог зүйл. Ингэж өгүүлсний учир коммунист нийгмийн үеийн сургалтын систем ямар байсан нь хамаагүй л дээ гэхдээ л одоог бодоход нягт нямбай байсан дээр нь сурах бичгийг бол ёстой л шүүж, шигшиж гаргадаг байсан учраас олон жилийн настайн дээр айлын хүүхдүүд дамжуулаад л хэрэглэдэг байсан. Ядахад л тэр айлын өрхийн амжиргаан дахь хэдэн бор төгрөгийг жилийн жилд сурах бичгийн шинэчлэл гэж хумсалдаггүй л байсан. Одоо бол шинэчлэл нэрээр айл гэрийн халааснаас яаж мөнгө саах аргад л суралцаад энэ тухай бодохоо болсон.
Энэ тухай энгийн нэгэн ойлголтыг бодоод яаж шүү энэ замаас гарах вэ? гээд бодож тунгаагаад салбартаа шинэчлэл хийхгүй байж тэр нэгэн Солонгос иргэний байгуулж байгаа кофе шоп тэрэнд ер нь ямар хамаа байна. Тэгвэл СХД-ийн иргэн Дулмаа “ЦАЙНЫ ГАЗАР” нээхэд очиж ингэж сүржигнэхгүй л болов уу?
Өнөөдрийн нийгмийн өнгө мөнгөнд сохорсон эрхэм сайд Л.Гантөмөрт хийх ажил нь олдохгүй байна уу? Эсвэл тэнд очих хүндэтгэх шалтгаан байв уу?
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Tenegtej bna aa