Тавантолгой бүрмөсөн үгүй боллоо

20141031100632Тавантолгой гэж Монголчуудыг тэжээх хэмжээний том орд байна, таван үеэрээ толгой өвтгөхгүй амьдарцгаамой л гээд байсан чинь аюул болсон билээ. Тавантолгойнхоо 10-ны 9-ийг нь харийнханд бэлэглэж, 10-ны 1-ийг нь л буюу Цанхайн талбайг төр мэдэлдээ байлгаж буй нь тодорсон. Түүнийхээ 10-ны 1-ийг л ард түмэнд хишиг болгон хүртээх сураг дуулдсан. Гэвч сургаас хэтэрсэнгүй. Тавантолгойн өндөр чанарын нүүрс нь алдагдал л авчирдаг юм байх. Сүүлдээ ч өрөндөө л Тавантолгойн (зөвхөн Тавантолгойн ч биш л дээ) нүүрсийг өгдөг болж таарлаа. Эрдэнийн хишиг ард түмэндээ хүртээнэ гээд байсан чинь алдагдал, өр л хүртээх гээд байж дээ.

Хамгийн дээд зэргийн нүүрсийг дотоод зах зээлээс, бүр ядуучуудын зах зээлээс хэд дахин хямд үнээр Хятадад өгөөд л алдах. Гэтэл муу чанарын нүүрсийг хэд дахин өндөр үнээр өгөхөд монголын ядуучууд булаалдан алалдаж байх. Энэ зөрүүн дээр ерөнхий сайдын ахлах зөвлөх тоглон цулайж байгаад шоронд орлоо.

Тийм их алдагдалтай юм бол гаднаас өндөр хүүтэй зээл аван аван хятадын л төмөр замыг санхүүжүүлэн, ивээн тэтгэж бариад ер яадаг юм?

Гэтэл бүр сонин юм дуулдлаа.

Нөгөө төрийн мэдлийн гэх 10-ны 1-ийг нэг хувийн компанид өгөх гэж байгаа гэнэ “999+” эвслийн хэдэн мянган манай компани тийшээ орно л гээд байсан таг. Ард түмэнд өгнө гээд байсан паг. Төр Тавантолгойгоос юу ч авахгүй юм чинь ард түмэнд юу оногдох юм бэ?

Тэр ганц компани нь Монголын гэх авч, жинхэнэ далд эзэд нь хятадууд гэх…

Монголын баялаг бүрийг ийм л хувь заяа угтаж, Монголын горьдлого бүхэн ингэж л таарах юм даа хөөрхий. Модоо барьж, ясаа мөлжихөөс өөр арга алга аа.

 

Б.Мөсөн

agshin.mn


URL:

Нэр: Туяа Огноо: 4 November 2014

Тийм шүү. Таван толгойн бүх эзэд нь хятадууд. Ажнайн Д.Бат-Эрдэнээс эхлээд, тэр хүн үнэхээр хэрхэн Монголын баялгийг зөөхөө мэддэг.

Сэтгэгдэл бичих