“Нийслэлийн залуус” лекц амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн 375 жилийн ойг салбар салбарынхан  өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.   Монголын залуучуудын холбоо ч энэ түүхт ойн хүрээнд оюутан залуусын дунд  “Нийслэлийн залуус” лекцийг амжилттай зохион байгууллаа. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ, үүрэг хариуцлага” сэдвээр, “Монголын ураг, удам, уламжлалын холбоо”-ны ерөнхий зохицуулагч Ж.Түвдэндорж  “Монгол уламжлал” сэдвээр лекц уншиж, залуустай нээлттэй ярилцсан юм.

Орчин үеийн их хотын залууст мэдлэг боловсрол хамгаас чухал төдийгүй тухайн хотын имидж, өнгө төрх нь  залуус байдаг. Өнөөгийн залуус спирт биш спорт сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа лекц сонсох, хүсэл сонирхлоо хөгжүүлэхэд анхаарч оюуны чадамжаа өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг илүүд үнэлэх болсон энэхүү лекцэнд оролцсон  залуусын цар хүрээгээр тодорхойлогдож  байсан юм.

0ba22ea4beb6e64f2b46408678e6956f a49f3065987afe7409f2cba73d72e33e a64a71d63f8bfea246390448976b1949 aaa63e88735475d8192f463b955bf4e2 d2b0e0799d09bed968f08223c5bda376


URL:

Сэтгэгдэл бичих