Оюун ухааны тамирчид рекорд эвдэхэд ойрхон байна

e022d1977281c896original

Монголын оюун ухааны академи хувь хүний хөгжил тал дээр илүү анхаарч, хувьсан өөрчлөгдөж буй өөрчлөлтийн энэ эрин зуунд дасан зохицож, манлайлах чадвар бүхий иргэдийг бэлтгэх зорилготой сургалт судалгаа түлхүү явуулдаг.

Харин энэ төвийн сургалтанд хамрагдсан хүүхэд залуучууд дэлхийн томоохон тэмцээнүүдэд маш амжилттай оролцож байгаа билээ.

Тус академийн тамирчин 16 настай Т.Энхжин нэг багц буюу 52 ширхэг хөзрийн дарааллыг 22 секундэд цээжлээд алдаагүй санаж буй бичлэг олныг гайхшруулаад байгаа юм. Түүний энэхүү амжилт нь насанд хүрэгчдийн дэлхийн Рекордыг эвдэхэд ердөө 1 секунд дутуу байгаа ажээ.

Энхжин хүү сарын дараа БНХАУ-ын Хайнаньд болох 23 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлдэж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих