Ухаалаг утас хүмүүсийн харилцааг устгаж байна
Анх гар утас хэмээх зүйл хүний бүхний хэрэглээ болсноос хойш 2005 онд л гэхэд албан бус судалгаагаар Дэлхийн 1.4 тэрбум хүн гар утас хэрэглэж байна гэсэн статистик үзүүлэлт гарсан юм. Харин одоо хүмүүс гар утасгүйгээр ажил амьдралаа төслөөнө гэдэг бэрх мөн найман настай балчираас наян настай буурал хуртэл гар утас хэрэглэж байна.
2007 оноос дэлхий даяар Smartphone буюу “Ухаалаг утас” гэх ойлголт хүчтэй дэлгэрч эхэлсэн билээ. Smartphone гэдэг нь орчин үеийн холбоо болон боловсронгуй техникийн өндөр хүчин чадалтай цогц тооцооллийн шийдэлтэй өөрийн гэсэн үйлдлийн системээрээ ялгарсан хөдөлгөөнт компьютерийн систэмт утаснууд байдаг.
Энгийнээр тайлбарлахад бид бүхэн гэрийн болон зөөврийн компьютер хэрэглэдэг шүү дээ. Гар утас гэгч бидний амьдралд нэвтэрснээр, мэдээллийн технологийн зууны давуу тал, дэвшил хөгжлийн том жишээ болсоор ирсэн.
Хамгийн гол нь ухаалаг утас бидний амьдралд ач тусаа өгч байгаагийн хирээр эргүүлээд авч байгааг санах хэрэгтэй, учир нь хүмүүс хоорондын амьд харилцаа үгүй болж ухаалаг гэх утсандаа хамаг анхаарлаа тавин хажуу дахь хүнээ ч үл тоон байгааг бид өдгөө бэлхэн харж байгаа билээ.
URL: