Хөтлөгч Дөлгөөнийг хэн шүүмжлэв
“ТВ5” телевизээр овоглогдон олны танил болж байсан хөтлөгч Л.Дөлгөөн саяхнаас “Монгол” телевизийн “Оргил цаг” мэдээллийн хөтөлбөрийг хөтлөдөг болсон билээ.
Н.Ариунтунгалаг, Н.Чимгээ, Л.Дөлгөөн гэсэн гурван сайхан бүсгүйгээр мэдээллийн хөтөлбөрийнхөө нүүр царайг болгоод буй тус телевизийн цахим хуудсанд магтаал, шүүмжлэл зэрэгцэн бичигдэж байна.
Л.Дөлгөөнийг “Мэдээ уншиж байхдаа гараа хэтэрхий их хөдөлгөж, үзэгчдийн анхаарлыг мэдээндээ биш өөртөө татаад байна” гэх шүүмжлэлийг олон үзэгчид бичжээ.Харин эдгээр шүүмжлэлийн хариуд Л.Дөлгөөн “Блүүмбергт чөлөөтэй ярьдаг байсан. Тэрэндээ бүр рефлекс болчихжээ. Дараагийн удаа хичээнэ. Гэхдээ нөгөө талаар мод шиг сууж хөтлөх онцгүй бас хэтэрхий баригдмал санагддаг юм. Би яг өөрийнхөөрөө л байвал зүгээр гэж боддог” хэмээн учирлажээ.
- See more at: http://www.unen.mn/content/41701.shtml?alias=entertainment#sthash.J8k16tIj.dpuf
URL: