Бид харь гарагийн хүмүүс (тэрсүүд таамаглал)
Бид бол харь гарагийнхан. Бүтээгчид маань бидэнд байгаа сайн сайхан зүйлийг ч, муу муухайг ч хамтад нь өгсөн. Бид оршин тогтнож байгаа цагт туршилт үргэлжилсээр байна гэсэн үг “
Дэлхий гараг. Бид түүний тухай юу мэдэх вэ?
Хүн. Бид гарал үүслийнхээ талаар юу мэдэх вэ?
Ертөнц. Хэн түүнийг төгс судалсан юм бэ?
Эдгээр асуултанд хариулах гэж суут ухаантнууд, сод авьяастнууд хэдэн зуун жил мэрийсэн ч чадсангүй. «Өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ? » гэдэг шиг нэг л газраа эргэлдсээр хэдэн зуун, мянганыг үдэж байна. Хүн төрөлхтөн бол байгалийн төгс төгөлдөр бүтээл. Бид Ертөнцөд хосгүй гэж үздэг хүмүүс байна. Харин зарим нь энэ талаар боддог ч үгүй. Аль аль нь байж боломгүй зүйл.
Бид бол илүү хөгжингүй соёл иргэншлийн бүтээгдэхүүн гэсэн онол олон жилийн өмнө бий болсон юм. “Тиймээ, харь гарагийнхан биднийг бүтээж, оюун санаа, ухамсар, зан араншин, сэтгэл хөдлөлийг өгсөн. Тэд биднийг удирдаж, хянаж байдаг. Дэлхий бол асар том лаборатор, бид арай дээд түвшнийх л болохоос биш, туршилтын хархнуудаас ялгаагүй.”
Гэхдээ энэ нь их асуудалтай онол юм.
Дээрх онол үнэн зөв гэж үзье л дээ. Тэгвэл туршилт үргэлжилсээр ахуйд бид амьд байна, харин туршилт дуусахаар юу болох вэ гэдэг л хамгийн их сонирхол татсан асуудал болоод байгаа юм. Ер бусын их нууц агуулсан одот тэнгэрийг харах бүрдээ бид ингэж боддог. Тэгвэл манай эрдэмтэд энэ талаар ямар бодолтой байдгийг сонирхоцгооё.
1-р таамаглал: Математикчдын тооцоолсноор дэлхийн хүндийн хүчний ердөө л 0,6 хувьтай тэнцэх орчинд хүмүүс эрүүл мэнддээ хохирол учруулахгүйгээр өндрөөс үсэрч, харайж чадах байжээ.
2-р таамаглал: Бид бурхны ч, байгалийн ч бүтээл биш, харин харь гарагаас нүүдэллэн ирэгсэд байвал яах вэ? Баруун Африкийн орнуудын домог үлгэр үнэн бодит зүйл байвал яана? Бид дээр үед бусад гараг, ертөнцийн оршин суугчидтай байнга холбоотой байсан гэж үү? Бид үнэхээр Сириусаас гаралтай байж болно гэж үү? Тэр тусмаа энэ нь одон орон, физикийн хуультай зөрчилдөхгүй л байгаа шүү дээ. Эртний Египетчүүд Сириус одыг бишрэн шүтдэг байсан нь тохиолдлын бус хэрэг байж болох юм.
3-р таамаглал: Хүн дэлхийн уур амьсгалын нөхцөлтэй огт зохицолдоогүй биет. Ер нь хүн Дэлхий гарагийн биологийн гинжин урвалаас ангид амьтан. Ингэхээр хүн сармагчнаас үүссэн тухай Дарвины онол сүйрэн унана гэсэн үг.
4-р таамаглал: Хүн уураг тархиныхаа 10%-ийг л ашигладаг гэж эрдэмтэд баталсан. Яагаад үлдсэн 90% нь бидний хувьд боломжгүй байдаг юм бол? Адам алим идсэн учраас л тэр үү? Өөр тохиромжтой нөхцөлд хүн оюун ухааныхаа бүх боломжийг ашиглаж чаддаг байх ёстой. Бидний уураг тархины түлхүүр хаана байнаа?
5-р таамаглал: Дэлхийн ямар ч амьтан 24 цагийн хэмнэлтэй байдаг. Бүх зүйл наран мандахаас нар шингэх мөчлөгт захирагдана. Азарган тахиаг хичнээн харанхуй газар байлгасан ч үүр цайхыг тэр зөнгөөрөө мэдэрдэг. Харин хүн шал өөр. 1972 онд Францын агуй судлаач М. Сиффр газар дор хагас жил болсон гэдэг. Тэр гадаад ертөнцөөс бүрэн таслагдсан байжээ. Өдөр шөнийг таамаглан баримжаалж тэмдэглэл хөтөлж байсан эрдэмтэн бүтэн сараар алдсан байжээ. Тэгэхлээр 24 цагийн хэмнэл биднийх биш байх нь.
6-р таамаглал: Бүхэл бүтэн гараг дээр ганцхан хүн л хувцас өмсдөг. Хүн Дэлхийн цаг агаарын хатуу ширүүн нөхцөлд огт зохицолдоогүй. Хувцас өмсдөггүйсэн бол сэрүүн бүсийн оршин суугчдын дийлэнх нь үхэх магадлалтай. Энд байгаль эх эсвэл бурхан багш алдаа гаргасан гэж үү?
Одоо төрөлх гараг маань ямар байх талаар дүгнэлт хийцгээе:
Тэндэхийн хүндийн хүч дэлхийнхтэй харьцуулбал талд нь л хүрнэ.
Тэнд дэлхийтэй төсөөтэй гадаргуу болон хангалттай хэмжээний ус бий.
Гарагийн тэхлэгээ эргэх хугацаа нь 30 орчим цаг.
Тэнд жилийн улирал, соронзон шуурга гэж байхгүй, агаарын даралт, температур өөрчлөгддөггүй.
Тэнд уураг тархи маань 100% ажиллана, бидэнд биологийн хоол унд, техник, Интернетийн хэрэг огт байхгүй. Бид бүгд телепатууд, бүхнийг чадагч хүчтэнгүүд аж.
Сонирхолтой дүр зураг гарч байгаа биз? Харин бид эрт орой хэзээ нэгэн цагт гэртээ харьж чадах болов уу?
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Iim zuild shinjleh uhaani battai tailbar baihgvi.
Xamgiin bolomjit huvilbar n Evolution-ii salbar yuma.