Ухаантнууд урт насалдаг
Хvний амьдралын vргэлжлэх хугацаа удамшил, амьдралын хэв маяг, экологи гэсэн гурван хvчин зvйлээс vндсэндээ хамаардаг гэж єнєєг хvртэл vзсээр иржээ. Гэвч наслалтад нєлєєлдєг голлох хvчин зvйл бол хvний єєрийнх нь оюун ухааны чадамж, чадвар гэнэ. Ийм дvгнэлтэд нэгнээсээ хараат бус судалгааны хоёр баг хvрчээ. Америкийн Аризонагийн их сургуулийн геронтологичдын тогтоосноор єндєр боловсролтой хvмvvсийн дундах нас баралт боловсрол тааруу хvмvvсийнхээс дєрєв дахин бага аж. Харин Британийн анагаах ухааны судалгааны зєвлєлийн мэргэжилтнvvд мєн л ийм шалтгаанаар Шотландад аж тєрдєг 1500 хvний IQ ба эрvvл мэнд хоорондын холбоо, хамаарлыг судалсан байна. Судалгаа 1987 онд эхэлсэн бєгєєд тухайн vед судалгаанд хамрагдагсад бvгд 56 настай байж. 20 жилийн турш Глазго, Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд хэн тархиа идэвхтэй ажиллуулна, тэр хvн бусдаас илvv урт насалдгийг ажиглажээ.
XIX зуунд уг vзэгдлийг Германы алдарт эмч Христоф Гуфеланд нээсэн хэмээн сэтгэл судлалын профессор, биологийн шинжлэх ухааны доктор Юрий Щербатых єгvvлэв. Гуфеланд энэхvv санаагаа “Хvний биеийн байдал боловсролын тєвшинтэй салшгvй холбоотой бєгєєд урт удаан наслах гол vндэс болдог. Хvн зэрлэг, бvдvvлэг ахуйд олон жил амьдрах боломжгvй” хэмээн бичиж vлдээжээ. Ингэхдээ тухайн цаг vеийнхээ дундаж наслалтыг давж 80-90 жил амьдарсан Соломон, Платон, Диоген, Софокл, Демокрит нарын сод ухаантныг жишээ татсан байна. Тэдний оюун ухааны хvч, дотоод итгэл vнэмшил, бусдаас онцгойрох давуу тал нь урт наслалтын vндсэн шалтгаан болсон нь дамжиггvй. Гэхдээ шинжлэх ухаан нас баралт болон оюун ухаан хоорондын харилцан хамаарлыг шинэ зууны эхээр л баримт нотолгоогоор баталгаажуулжээ. Хvний физиологийн эл зvй тогтол “Ухаантнууд бусдаас илvv насалдаг” гэсэн афоризмыг ч тєрvvлж байна.
“Онц сурлагатан” зєгий
Энэхvv таамаглалын vнэн мєнийг ой тойнд ортол нотлон харуулахын тулд Аризонагийн их сургуулийн мэргэжилтнvvд зєгийн дээр туршилт хийжээ. Судалгааны удирдагч, биологийн ухааны профессор Гро Амдам зєгийг юуны ємнє “vнэр-хоол” гэсэн холбоосонд сургасан байна. Сургалтын vеэр шавьжинд элсэн чихрийн хэлтэрхий vнэртvvлэхэд хатгуураа долоох шинж тэмдэг, єєрєєр хэлбэл нєхцєлт рефлекс ажиглагдсан аж. Туршилтын явцад зарим зєгийн оюун ухаан бусдаас хавьгvй илvv хєгжиж орчиндоо дассанаар тэдгээрийг “онц сурлагатан” ба “муу сурлагатан” гэсэн хоёр хэсэгт ангилахад хvргэжээ. Зєгийнvvд нэлээд бэрх шалгалтыг ч амжилттай давсан байна. Тэднийг хугацаанаас ємнєх хєгшрєлт болон улмаар vхэлд хvргэдэг єндєр концентрацтай хvчилтєрєгчєєр амьсгалуулж туршчээ. Гэтэл сурлага сайтай буюу гадны аливаа хvчин зvйлд дасах чадвар эзэмшсэн зєгийнvvд хvчилтєрєгчийн нєлєєлєлд тэсвэртэй байж дунджаар 59 цагийн турш амьдарсан бол толгой муутнууд vvнээс найман хувиар бага цаг эсэн мэнд байжээ. “Хэргийн учир нь стресст тэсвэртэй байгаагийн шинж” хэмээн туршилтын vр дvнгийн талаар профессор Гро Амдам тайлбарласан байна. Ийм ч учраас сэтгэл зvйн тогтвортой байдал амьтдын ертєнц тєдийгvй хvний амьдралд ч тодорхой нєлєє vзvvлдэг аж. Єєрєєр хэлбэл, оюун ухааны хувьд бусдаас давуу хvмvvст аливаа шинэ, гэнэтийн vйл явдал тvгшvvр, болгоомжлол, аюул занал тєрvvлэх нь харьцангуй бага гэнэ.
Тодорхой бус зvйлтэй нvvр тулсан ухаантнууд мэгдэж сандрахыг урьтал болголгvй vйл явдлыг єєртєє ашигтайгаар эргvvлэх эсвэл тvvнээс зайлсхийх арга замыг эрэлхийлж эхэлдэг байна. Яг vvн шиг ухаантай зєгийнvvд агаар аюултайг мэдэрмэгц амиа авч гарахыг эрмэлзжээ.
Шотландын Абердины их сургуулийн эрдэмтдийн хvмvvсийн дунд явуулсан дээрхээс ялгаатай бас нэгэн судалгаа бий. Тэд 1932 онд Абердины дунд сургуульд суралцаж байсан 11 настай 2000 сурагчийн 2001 он хvртэлх хувь заяаг нь оюуны ухааных нь чадамжтай харьцуулан ажигласан байна. Судалгааг санаачлагч Иан Дирийн єгvvлснээр тэдгээр сурагчаас оюун ухааны чадамж єндєртэй гэгдэгсдийн 90 хувь ньшинэ зуунтай золгожээ. Оюун ухаан, урт наслалтын харилцан хамаарал эндээс харагдана.
Энэхvv хачирхалтай vзэгдлийн шалтгааныг эрдэмтэд судалсаар л байна. IQ хvний зан байдлыг тодорхойлдог бол зан байдал янз бvрийн євчний шалтгаан болох нь олонтаа гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшvvлжээ. Жишээлбэл, бага насандаа IQ-ийн тєвшин єндєр байсан хvмvvс IQ багатай хvмvvстэй харьцуулахад яваандаа тамхи татахаа болих нь элбэг. Харин материаллаг байдал, орлогын тєвшин, нийгэмд эзлэх байр суурь зэрэг нь амьдралын vргэлжлэх хугацаанд оюун ухааны нэгэн адил нєлєєлєх нь бага ч байж мэднэ. Учир нь оюун ухааны чадамж єндєртэй ахмад настнуудын 45 хувь нь бага орлоготой иргэд байжээ.
Мєн Францын герон-тологичид оюун ухаан, эрvvл мэндийн харилцан хамаарлын шалтгааныг илрvvлснээр эл таамаглал шинэ баримтаар баяжсаар байна. Эрдэмтдийн тогтоосноор оюун ухаан, наслалт нь хvний бие организм дахь дегидроэпиандростерон дааврын тєвшнєєс хамаардаг аж. Уг дааврын хэмжээ хэдийчинээ их байна, хvн тєдийчинээ урт наслах боломжтой гэсэн vг. Энэ даавар хvvхэд, єсвєр насныханд их хэмжээгээр ялгардаг ч насанд хvрмэгц багасдаг. 80 настай хvнд дегидроэпиандростероны хэмжээ єсвєр настай байх vеийнх нь тєвшнєєс 10 хувьд нь ч хvрдэггvй. Гэхдээ гайхалтай нь судлаачдын ажигласнаар дегидроэ-пиандростероны хэмжээ IQ єндєртэй хvмvvст хvvхдvvдийнхээс ч дутахгvй ялгардаг гэнэ. “Оюун ухааны хєгжил хvнд тєрєл бvрийн сонирхол єдєєж, амьдралаа бvрэн vнэлэх, улмаар урт наслах боломж олгодог” гэж Францын шинжлэх ухааны академийн дэд ерєнхийлєгч асан, профессор Этьен-Эмиль Болье судалгааны vр дvнг тайлбарлажээ. Энэ нь насны хувьд хэдий талийсан ч оюуны чадвар сайтай хэнд ч залуужуулах даавар багачуудаас дутахгvй ялгарах боломжтойг харуулж буй хэрэг юм. Нэг vгээр Таны дvр тєрх хэдэн настайг хэлээд єгєх ч тархи тань мєнхийн залуугаараа байна гэсэн vг.
Мэргэжилтний зєвлєгєє
Ямар ч ачаалалгvй тархи хєгшрєхдєє амархан. Иймээс тархиа байнга, дасгалжуулбал эд эс сэргэнэ. Хvн єтлєх vед мэдрэлийн эд эсийн зарим нь vхэждэг бол оюун ухааны дасгал тогтмол “хvртдэг” тархи ачааллыг хvлээн авахдаа сайн тєдийгvй цусны даралт, цусан дахь сахар, єєх тос, холестерины хэмжээ ихсэхээс сэргийлдэг. Хєгжмийн зэмсэг тоглох, гадаад хэл судлах, компьютерийн тоглоом сонирхох нь тархинд дасгал болдог хэмээн биологийн шинжлэх ухааны доктор, сэтгэл зvйч Юрий Щербатых зєвлєж байна. Тэгэхээр тархиа байнга цэнэглэх нь урт наслалтын урьдач нєхцєл юм. Хvн тархиа хєгжvvлэхгvй л бол байгаль дэлхий тvvнийг “тоохгvй” бєгєєд залхуучуудтай салах ёс гvйцэтгэхээс татгалздаггvй. Тиймээс тархи бол бидний биеийг удирдагч гол “зэвсэг” гэдгийг алхам тутамдаа санаж явахыг академич Владимир Шабалин зєвлєжээ.
URL: