АН-ын гишүүд Н.Алтанхуягийн асуудлаар нэгдсэн шийдвэр гаргасангүй

88АН-ын бүлгийн хурал дуусч, УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэллээ. АН-ын бүлгийн хурлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг ярилцсан бөгөөд олонхийн саналаар намын дарга байранд нь үлдээхээр болсон гэж эх сурвалж мэдээллээ. Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд дунд Н.Алтанхуягийг эсэргүүцсэн арав гаруй гишүүн байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Зоригт “Хэрэв УИХ дээр том  нэгдсэн зөвшилцөл  хийж чадвал цаана нь бидэнд  3.5 тэрбум ам.доллар байтугай  мөнгө бий. Энэ мөнгөөр эдийн засгаа сэргээж чадна. Гагцхүү хямралт  байдлаар явахгүйн тулд өргөн  зөвшилцөл хэрэгтэй. Өргөн зөвшилцлийг хийхийн тулд лав Ерөнхий сайдыг  авч үлдэх хувилбар   харагдахгүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд энэ асуудлаар албан ёсны нэгдсэн шийдвэр гаргаагүй байна.

 

 

ZINDAA.MN


URL:

Сэтгэгдэл бичих